...
...

Б. Насанбаяр дарга аа, өмнөөс чинь ичээд байна

Б.Насанбаярыг "Мүүнчин" гэдгийг нотлох баримт хангалттай байхад өдий болтол тэр өөрийгөө өмөөрч, энд тэндхийн телевизийн сувгаар баримтуудыг үгүйсгэсээр байна. Харин түүний энэ "Мүүнчин" байгаа нь Монголын боловсролын салбар төдийгүй манай улсын хамгийн том сургуульд хэрхэн нөлөөлж байгааг МУИС-ын нэгэн багш өөрийн цахим хуудсандаа ихэд бухимдан бичжээ.

Тэрээр "Өчигдөр Eagle tv-ээр БСШУЯ-ны стратеги, бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаяр гэдэг хүн өөрийн баастай хутгалдсан нэрээ цэвэрлэх гэж ярилцлага өгч байгааг үзлээ. Надад бол тэр хүний ямар шашин шүтдэг нь огтоос сонин биш. Учир нь би шашин шүтлэггүй хүн болохоор тэдгээрийн зөв бурууг ялгаж салгаж чадахгүй. Гагцхүү тэр хүн нийгмийн өмнө өндөр хариуцлагатай албыг хашиж байж худлаа ярьж, олон нийтэд буруу мэдээлэл өгч байгаад эгдүү хүрч байна.

Шинэ засаг гараад дээд боловсролын шинэчлэл гэдэг зүйлийг хийж эхэлсэн. Энэ ажлын гол судсыг нь атгаж байгаа хүмүүсийн нэг нь яах аргагүй яамны газрын дарга, МУИС-ийн удирдах зөвлөлийн дарга Б.Насанбаяр. МУИС дээр хийсэн шинэчлэл гэж яриад байгаа юм нь анхнаасаа жонхуу байсан, одоо тэр нь улам л өтгөн болоод байна.

Бидний хийсэн боловсролын шинэчлэлээс хэн хохирсон юм, албан ёсны байгууллагад нэг ч гомдол ирээгүй, намайг зүгээр л гүтгээд байна гэж ирээд нүдээ цавчихгүй худлаа ярих хүнийг хараад өмнөөс нь ичиж үхлээ. Үнэндээ МУИС дээр хийж байгаа шинэчлэл анхнаасаа болохгүй байна, даруй засч янзлахгүй бол олон оюутан хохирох гэж байна, мөрөөрөө ажлаа хийж байгаа багш нар хохирч байна гээд багш нар 3 жилийн өмнөөс өдөр болгон шахуу ярьж, хэлээд элдэв янзаар л үзсэн. Биднийг тоож ч үзээгүй шинэчлэл гэдэг гоё нэрээр халхавчлаад муйхарлан зүтгэсээр өдий болтол явуулсны үр дүнд дээд боловсролын үнэ цэнийг жинхэнэ утгаар нь алдагдуулчихаад байж байна.

Бид яам, УИХ-ын байнгын хороо, төрийн албаны зөвлөл, мэргэжлийн хяналтын газар, шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар гээд хандаж болох бүхий л албан ёсны байгууллагад хандаж байсан. Асуудлыг бие бие рүүгээ шилжүүлж, бөөрөнхийлж, хаацайлж, хуурсаар байгаад өдий хүрсэн. Сүүлдээ аргаа бараад яаман дээр нь очиж сайдынх нь үүдэнд гөлийтлөө хүлээж зогсож байгаад сайдтай нь уулзах гэтэл биднийг хүлээж аваагүй (бидэнд хэлэх үггүй учраас уулзаагүй). Нэг газрын даргатайгаа уулзуулсан. Бид тэр газрын даргад нөхцөл байдлыг тодорхой тайлбарлаж, хэд хоногийн дараа дэд сайдтай нь уулзсан. Дэд сайд нь асуудлыг даруй засч ажил хэрэг болгох юм болоод байсан ч ажлаасаа чөлөөлөгдсөн.

Нэг удаа Насанбаяр дарга МУИС дээр ирж нөгөө сайхан худлаа үгээ хэлж, жигтэйхэн сайхан шинэчлэл хийж байна гээд бусад их дээд сургуулийн удирдлагуудын тархийг угааж өгч байна. Тэр хурал дээр нь би босоод хэлсэн. Та нар худлаа ярихаа болио, дотор нь ажиллаж байгаа хүний хувьд наад шинэчлэл чинь бөөн жонхуу болж байна гэдгийг хэд хэдэн баримттай хэллээ. Хариуд нь Насанбаяр дарга намайг хуралд суух ёсгүй жирийн багш хүн орж ирсэн байна гэж ирээд нөгөө хэдэн дарга нараа тас өмөөрөөд хажууд бичлэг хийж байсан хүнийг загнаад болиулсан. Тэр хуралд суусан олон хүн гэрчилнэ дээ.

Өнөөдөр дээд боловсролын шинэчлэл нэрээр хийсэн ажлын үр дүнд МУИС-ийн сургалтын чанар доошилж, 10 жилийн үнэгүй боловсролыг үнэтэй олгож байна. Байгууллагын дотоод уур амьсгал хамт олон гэдэг ойлголт байхгүй болж, бөөн үл ойлголцол, талцал үүсчихээд байна. Энэ бүхний золиосонд оюутнууд авах ёстой үйлчилгээгээ авч чадахгүй хохирч байна. Тэдний ард байгаа эцэг эх, ар гэр хохирч, томоор харвал ард түмэн нийтээрээ хохирч байна.

Ер нь бол сайдтай, Насанбаяртай нь нүүр нүүрээрээ тулж сууж байгаад ямар жонхуу зуурчихаад байгааг баримтуудаа дэлгээд яримаар байна. Асуудлын гол нь тэд юу хийчихээд байгаагаа ойлгохгүй байгаад хамаг учир байж болох юм.

МУИС-ШУС физикийн тэнхимийн багш П. Түвшинтөр" хэмээн бичжээ. 

Энэ мэт Б.Насанбаярын хийж байгаа ажлын талаар хүмүүс өөрсдийн үзэл бодлыг илэрхийлсээр л байна. Харин анхаарч үзэх газар нь таг чимээгүй. Хэчнээн эрх мэдэлтнүүд түүний ар талд бат хамгаалалт болон зогсож байгааг үнэхээр таашгүй юм. 

Б.Энх-Уянга

Эх сурвалж: www.breakingnews

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (51)
  • Saidaa egel jiriin bagsh nar ta nariin ene shinechlel gej ug usgiig solison bidnii heregjuulj hiij surgaj bsan meddeg arga zui, ongo budag zurgiig n oorchilson nom surah bichig, niiluulj salangasan heden hicheel ene shinechlel uu? bagsh nar tsaasnaas salah bish ulam achaalal nemegdej bagshin halaasnaas zugeer mungu gardag bolloo. bagsh heden tugrugnii tsalintai gedgiig Nasanbayar ta 2 medeh uu. Surguuliudaa 3 eeljnees gargaj chadahgui bj yun shinechlel gej yarij chadna ve. shinechlel nereer baahan oron too nemej, zobloh gej ajlaasaa halagdsan abgai naraar hureeluuleed bolovsroliig shinechilj bn gej bodoj bn uu. ta uneheer orobdoltei bn. uragshgui noyond uhaangui alvat get... ta hiij bgaa, ergen toironoo haraachee...

  • Ene bolobsroliin shinechlel EBS, ih deed surguuliudad hiigdej bolno gehdee yamarch turshiltiin ur dun negj deeree uneheer heregjih bolomjtoi uguig bagsh naraas sudalgaa todiigoor absan dur uzuulj bolj bn gesen medeegeer shuud tulgan heregjuulj bgaa n bagsh bolon suraltsagchdiin sanalig shuud ul toolj bgaa n uneheer haramsaltai. iim bdlaar shinechlel urgeljilvel mongolin bolovsrol jujigiin taiz bolj huvirlaa. saidaa yu bodoj bn. ur ashiggui zardal gargaj bhiin orond bagsh nariinhaa tsaling nemchiheed shinechlel yariachee.

  • бага дунд ангийн мон.н түүх ёс зүй.унших г м бүх зайлшгүй үзэх хичээлүүдийн цаг хасагдсан ба огт орохгүй болсон нь хүүхд.н ярианы чадвар хүмүүжилд муугаар нөлөөлж б.гаа шүү эцэг эхүүдээ.хичээлд нь анхаараарай.яаралтай сайдуудыг огцруул

  • Энэ нөхөр боловсролыг утгаар нь унагаах даалгавар авч чадварсайн дадлага туршлагатай багш нарыг дэмжих биш халж сольж хэлмэгдүүлж б даг гадныханд үйлчилдэг дэд сайд нь адил

  • Наад насан баяр чинь Эрдэнэт хотын 4-10-32 тоотод Мүүний шашинг их дэлгэрүүлж "Мүүнүү" мөнгөөр УИХ-д ч нэр дэвшээд бантанг нь хутгасан хүн дээ

  • Монголын боловсролын салбарыг гантөмөр насанбаяр гэсэн мүүнчид сүйрүүллээ. одоо эд нарыг шууд зайлуулах хэрэгтэй өөр асуудал алга

  • Мүүнчин гээд байгаа хүн маань яагаад тэр тв-н ярилцлаганд очоод үнэн мөнийг нь хэлсэнгүй вэ? Хүмүүс ихэнх нь очно гэж харсан байх

  • iim hudalch zalijin garuud toriin baiguulgad ajillahaar hen tord itgeh ve

  • Gantumur uuruu muunchin baihaa esvel hudaldagsan biz gantumuriig dahij uls turd byy gishgyyl

  • Эрдэнэт хотод байхдаа баахан залуус цуглуулаал ингэж мөрөгдөг залибардаг юм гээл гэнэт аймар чанга уйлаал нулимас нь урсаад эзэн минь гээд л зааж өгдөг байсан шүүдээ

  • Ёстой зөв бичсэн байна. Танай сургуультай адилхан манай МУБИС ч гэсэн хачиа юм болсон ш дээ. Одоо байтлаа их сургууль нэртэй мөртлөө дунд сургуулийн программыг оюутнууддаа заах болж байх шиг ээ.

  • Энэ авгайг зайлуулах хэрэгтэй дарга нар нь юу хийдэг байнаа

  • Bolovsroliin yamnii gadaa tsoo shine har rav4t suugaad l yavna lee. yaj ch tegj bayjdiin barag 50-60 say-n mashin unaj bna lee

  • zlaad uguuchee mangar avgai min! hudalch bas deer ni guriigch hugiin hoyor tarhitai bugjnii ezen deerh amitan shig amisgaa! Bolowsroliin yamand cham shig yum bdaggui bh! dald orj uz! Hugiin muu muunchin! Ichij uhmer! Aav eejiin chin zaya ni gomdohviidee har novshoo!

  • Iim novshiin hydalch uymiig bailgaad l baigaa ter said ni no toi.Yagaad gejuu? Sain, dotni, ....dag naiz ni l baihgui uy.Tiimees yaj ch chadahgui hairlaad baihgui uy.

  • Hudlaa yrina ter tusmaa tv geer hudla yrina gdg turiin albanii ter tusmaa bolovsroliin salbariin hund bj bolohguu zuil

  • Энэ хурлын уур амьсгал маш эвгүй болсон. Энэ багш зөв юм ярьж байсан. Энэ шинэчлэл гэдэг нэрээр монголын ирээдүй хохирч байна. Монголын ирээдүйгээр тоглож байна. Чадалтай, чадвартай аавын хөвгүүд, залуучууд монголд их байна. Энэ эрчүүдээ ажиллуулмаар байна. Гантөмөр сайд өөрийнхөө багийг чадварлаг эрэгтэй хүмүүсээр бүрдүүлээгүй хэдэн мүүнийнхээр дүүргэчихсэн учраас л үйлс дүүшилж байна даа

  • uhsen tgeed MUYS bagsh nar gulug tsarailaad ajilgui bolchih vii geed l uhtlee aigaad ur hoichiinhoo tuluu uy ch hiij chaddaggui l bizdee. Jaahan shinii salhi oruulah geheer havchij gargana. Zugeer uridah saidiinh ni avgai dansnaas ni heden surguuli barih mungu garch irne. Bugd suljee bolston . er ni hohi ni gedeg um. Tgeed chatsga tsarailaad heden uueree ingej amidar za uy. Harin en bagsh shig ingeed zorigtoi heldeg hun neg ch gesen baigaan ih umdaa

  • Шинэчлэл нэрийн дор боловсролын системийг самарч олон сайхан сургуулийг нэгтгэж байгаа нь үнэхээр харамсалтай. Бусад их сургуулиуд ийм шинэчлэлд бүү өртөөсэй.

  • ЭНХ ОРЧЛОН СУРГУУЛИЙН БҮХ БАГШ НАР МҮҮНИСТ ДЭЭР НЬ ОЮУТНУУДАА ХҮРТЭЛ ЭНЭ ШАШИНДАА ОРУУЛЖ БАЙГАА НЬ ГЭМТ ХЭРЭГ ШҮҮДЭЭ БҮГДИЙГ НЬ ШОРОНД ХИЙВЭЛ ТААРНА

  • ЭНЭ МҮҮН ГЭГЧ АРАЙ Л ХҮРЭЭГЭЭ ТЭЛЖЭЭ, ОЮУНЫ ЭРЭЛ ГЭЖ ОЮУТНЫ ХОЛБОО НЬ ХҮРТЭЛ УЛСЫН БОЛОН ХУВИЙН ОЛОН ИХ ДЭЭД СУРГУУЛЬ ДЭЭР САЛБАРАА НЭЭЦЭН 9 САРЫН 1 БОЛХООР ХӨӨРХИЙ ХӨДӨӨНИЙ ЮМ МЭДЭХГҮЙ ХЭДЭН ОЮУТНЫГ СУУЛГААД ТАРХЫГ НЬ УГААЖ "БИД ОЮУТАН" БОЛЛОО ГЭДЭГ АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОЖ ЭГНЭЭНДЭЭ ЭЛСҮҮЛДЭГ БАЙХ ЮМ,

  • Энэ сэтгэгдлүүдийг уншихаар бараг л өнөөгийн нийгэмд болж бүтэхгүй байгаа бүхий л зүйлийг Мүүнтэй холбочих болтоймаа. нарийн ширийн Мүүнтэй хутгалдсан хутгалдаагүйг мэдэхгүй ч боловсролд шинэчлэл хэрэгтэй гэдэг бол яалт ч үгүй. Манай улс дэлхийд өрсөлдөхүйц улс орон болъё л гэж байгаа бол боловсролын салбарт маш том өөрчлөлт хэрэгтэй гэхдээ өөрчлөлт болгон шүүмжлэл дагуулдаг гэдгийг санах хэрэгтэй. Хэдэн арван жилээр нэг л хэвээр, хуучны системээр яваад тэрэндээ бүүр дасцан, тэрийг өөрчлөх гэхээр урваганаад уйлдаг хүүхдүүд шиг загнахаа болимоор юм.

  • Дээд сургуулиудад амьгүй албатууд 100 оюутны 30 нь байгааг яам мэдэж байгаа юу????????????????????????????????????? Нэр нь цаасан дээр, төлбөрийг нь аваад, дипломыг нь дээр дооргүй мэдсэн ч мэдээгүй царайлан олгож байна!!!!!!!!!!!!!!!!! Ямар юмных нь дэээд боловрол вэ????????????

  • Нулимс үнэгүй болждээ хө!!!энэ өол аюул!!!

  • Монголчууд бид Уул,Ус,Хөх Тэнгрээ Байгаль дэлхий Эхийгээ бодит зүйл шүтэж ирсэн үндэстэн шүү. Шар,Ислам,Христ,Мүүни болон бусад нь олдмол вирус

  • МУИС үнэхээр шинэчлэл нэрийн дор сүйрч байна лээ. Өөд нь татахын оронд энэ сургуулийг сүйрүүлж байгаад хувьчилж авах сонирхол эрх баригчдад байна гэж хардаад байгаа.

  • Цэнхэр үст Цэрэн сенсацитай галзуу авгай. Монголчуудыг талцуулж алалцуулах хагаралдуулах даалгавар гадаад нөхөр чинь өгөө юу.

  • Энэ Насанбаяр ингэж худлаа ярьж яадаг байнаа Юуны төлөө ингээд байгаа юм болдоо яанаадаа хөөрхий

  • Tarhia угаалгасан юм гэж юу яриад бган үнэн юм хэлэхээр худлаа болгоод бдаг та нар мэтийн новшнуудаас болоод энэ улс орон чинь утгаа алдаж ямарч улс орны үнэ цэнээ алдаад бн тэр мүүн гэдэг нь ямар аюултай болоод улс орнууд хориглоод байгааг анзаарч хараач лалраа

  • Би олон жил багшилсан багш хүн. боловсролын чанар жилээс жилд эрчимтэй буурч байгааг хэн хүнгүй хэлнэ. хүүхдүүд хялбар амрыг харж хичээл хийхээ больсон. Өөрийгөө илтгэж байгаа нь гэж хий хоосон дүр төрх хөөцөлддөг болсон. Шинжлэх ухааны үндсийг таниулах нь лөөлөө болсон. энэ цаг үед энэ бүх учир утгагүй бужигнаан хийж ардын хүүхдээр тоглож байгаа хэсэг бүлэг хүмүүс өөрсдөө биш гэхэд үр үндэс нь нажидаа эдлэх байлгүйдээ

  • Би олон жил багшилсан багш хүн. боловсролын чанар жилээс жилд эрчимтэй буурч байгааг хэн хүнгүй хэлнэ. хүүхдүүд хялбаж амрыг харж хичээл хийхээ больсон. Өөрийгөө илтгэж байгаа нь гэж хий хоосон дүр төрх хөөцөлддөг болсон. Шинжлэх ухааны үндсийг таниулах нь лөөлөө болсон. энэ цаг үед энэ бүх учир утгагүй бужигнаан хийж алдын хүүхдээр тоглож байгаа хэсэг бүлэг хүмүүс өөрсдөө биш гэхэд үр үндэс нь нажидаа эдлэх байлгүйдээ

  • цэнхэр үстээр тархиа угаалгагсадаа өөрсдөө наад мэдээллүүдээ олоод баримттай унш даа. Тэр их дээд сургуулийн шинэчлэлт бол яах аргагүй хэрэгтэй байсан учир нь маш том данхайсан бүтэцтэй байсан олон факультет, тэр нь гэхэд маш олон тэнхимд хуваагдсан дарга, декануудаар дүүрсэн байсан шүү дээ. Үүнийг л зоригтойгоор нэгтгэж олон дарга цэргүүдийн орон тоог алга болгосон харин ч зөв зүйл байсан юм шүү. Би тэнд сурч ажиллаж байсан хүний хувьд харин ч зөв шинэчлэлт байсан гэж үзэж байгаа. Мэдээж орон тоогоор жирийн багш руу шилжиж байгаа дарга цэрэг нар эсэргүүцэлгүй л яахав.

  • цэнхэр үстээр тархиа угаалгагсадаа өөрсдөө наад мэдээллүүдээ олоод баримттай унш даа. Тэр их дээд сургуулийн шинэчлэлт бол яах аргагүй хэрэгтэй байсан учир нь маш том данхайсан бүтэцтэй байсан олон факультет, тэр нь гэхэд маш олон тэнхимд хуваагдсан дарга, декануудаар дүүтсэн байсан шүү дээ. Үүнийг л зоригтойгоор нэгтгэж олон дарга цэргүүдийн орон тоог алга болгосон харин ч зөв зүйл байсан юм шүү. Би тэнд сурч ажиллаж байсан хүний хувьд харин ч зөв шинэчлэлт байсан гэж үзэж байгаа. Мэдээж орон тоогоор жирийн багш руу шилжиж байгаа дарга цэрэг нар эсэргүүцэлгүй л яахав.

  • Ene ch yah argaggui MUIS-g samarsan shu. Bagsh nar ni bugd eserguutsej baihad huchindeed l samarsan gar daa. Bugd medej baigaa.

  • iim balair-g ni medej bgaan bol bushuuhan zailuulaldaa hii hooson yarij bh-n orond yaawal hurdan holduulah arga hemjee yu bn terniigee hiildee

  • ШУТИС-ын КТМС гээд бранд болсон сургуулийг татан буулгасан нь Мүүнийх нь даалгавар байсан юм биш биз дээ?

  • ENE GANTOMOR ODOO ENE HUUHENEE YAGAAD BAILGAAD BDAG YUM BOL. BOOVOO HOHUULDEGGUI L BAILTAI

  • Yagaad turulh mongol heliig neg yanzaar ni bailgahgui uur uur bolgood baigaa yum be. Jishee ni "huuheddee" gedeg ug baisniig "huuhdedee" gej, baitsaa gedeg ugiig baitsai bolgoson ch baih shig. Eniig hen uurchluhiig zuvshuuruud baigaa yum be. Mathematic deer bas l sonin bolson zuiluud bna lee. Ard olnii huuhed ter huuhduudiin ireedui ni bolovsroliig chigluulegch humuus ta nariin zuv buruu shiidvertei holbootoi shuu de. Sain hicheej ajillah heregtei. Chadashgui sanagdsan bol uhamsraaraa bolih heregtei, ichih eruusuu hereggui. Huuhed bol uls oron, Ard olon, ger buliin ireed mun bilee.

  • zavaan avgain ard tal tom ymaa.chinii bulhaig ard tumen harj bga.Muuniin chn nugel bultger nudeer chn garnaa

  • Зайлаачээ, үхээчээ

  • Hugiin nobsh dald orooch

  • МУИС-ийн сургалтын чанар доошилж, 10 жилийн үнэгүй боловсролыг үнэтэй олгож байна. Энэ ямар аймаар үг вэ. Хуучны сайхан тогтсон сургалтыг одоо цээжээ дэлдсэн шинэ үеийн хэдэн шаарнууд нурааж байгаам бналдаа.

  • МУИС-ийн багш нарыг эсэргүүцсээр байхад МУИС ардчилсан байгууллага биш, тан нарыг хална хөөнө гэж сүрдүүлж байгаад шинэчлэл нэртэй муухай юм хийсэн. өчигдөр болохоор МУИС-ийн багш нар өөрсдөө санаачлаад хийсэн юм шиг ярьж сууна лээ. уяаны нохой болж ингэж зовж байхаа больмоор юм.

  • Bambai bulchirhain owchii uuriig zailuulaach bultiicheed

  • Өнөөдрийн сайд дарга нар ч өөрийн буруутай үйлдэл үйл ажиллагаагаа хүлээн зөвшөөрнө гэдэг ч нар баруунаас гарна гэдэгтэй адил байхаа.Миний бидний зөв та нар хуучинсаг байна,мушгин гуйвуйлж байна гээд л авч өгнө шүү дээ.Уул нь хүний шашин шүтэх эс шүтэх нь тухайн хүний бас нэг эрх байх үнэхээр тэр шашинийг нь шүтдэг бол гүрийгээд хүний дургүй хүргээд байлгүй тиймээ би шүтдэг юм гээд хэлчихнэ биз дээ?

  • allaas ni zailuulaach ee esvel uuruu sain duraaraa zailaach

  • Za ene nasanbayaraar darga tavisan humuus ni nasanbayar shigee l humuus bdag bh da.iim bdald orchood ogtsoriyo geed ch helchih zoriggui yum yaj darga hiidgiin

  • Энэ тэнэг хуухнээ зайлуулаачээ,

  • Muunchin bsan gedeg ni unen l yumsan ug ni. Za odoo garsan blaa gehed yaagaad unenee helehgui bgaa ni sonin bna . mun ter Muun ni dotroo taltsaad 4,5- n jil bolj bgaadaa

  • 61,9 оноотой хүн албан хаагч болу болно. Удирдлагад тэнцэхгүй

Онцлох мэдээ