Хүмүүсийн хоорондын харилцаа хичнээн чухал болохыг илтгэх нэгэн түүхийг сонирхуулъя.
Олон жилийн өмнө би амьдралын хүнд нөхцөлтэй хүүхдүүдэд зориулсан компьютерийн дугуйланд багшилдаг байв. Миний ажлын гол чиглэл нь тэдгээр хүүхдүүдийг компьютерийн анхан шатны түвшинд сургах явдал байлаа. Тэнд янз бүрийн хүүхдүүд байсан бөгөөд ихэнх нь гэртээ компьютергүй аж.
Нэгэн удаа сэтгэлзүйч над руу хүрч ирээд, мөдхөн уг ангид 14 настай, жинхэнэ чөтгөр шиг танхай хүү ирэх гэж байгаа тухай урьдчилан анхааруулав. Тэр хүү багш энэ тэр гэлтгүй, ер нь хандсан болгоноо “нус, нулимстай нь хутгаж” амждаг учраас түүнтэй маш болгоомжтой харьцахыг надад сэрэмжлүүллээ.
Ингээд даваа гариг ч болж, нөгөө айхтар зартай шинэ хүү ангид орж ирлээ. Тэрээр сандал дээр хайнгадуу сууснаа:
-Юу ч хийхийг хүсэхгүй байна! хэмээн бүдүүлгээр тунхаглав.
Харин би энэ тохиолдолд юу гэх ёстой юм бол? Тухайн үед би түүнээс сайндаа л таван насаар ахмад байсан юм. Тэртэй тэргүй ууртай байгаа энэ хүү рүү ямар орилж хашгиралтай биш.
-За яахав, хүссэнээ л хий. Харин намайг бусад хүүхдүүдтэй хичээллэж байхад шуугиан тарьж болохгүй шүү. Хаана тоглоомууд байгааг би чамд одоо заагаад өгье.
Үүнээс хойш гурван минут ч өнгөрөөгүй байтал нөгөө хүү маань гэнэт бусдын хамтаар даалгавар гүйцэтгэж эхэллээ! Магадгүй, миний зүгээс тийм хариу үйлдэл хүлээгээгүй байсан юм болов уу.
Хачирхалтай нь, энэхүү хамгийн танхай, хамгийн асуудалтай нөхөр маань ангидаа хамгийн сийрэг ухаантай, сэргэлэн нь болж таарав. Тэр өөрт оногдсон даалгаврыг тэр дор нь төвөггүй хийж дуусчихаад, бусад хүүхдүүдэд туслангаа надад маш их нэмэр болж байлаа.
Тийм олон шатны сэтгэлзүйчид яагаад энэ ганцхан хүүхэдтэй хэл амаа ололцож чадаагүй юм бол оо хэмээн би сүүлд нь удаан хугацаанд бодож тунгаан гайхашрахад хүрсэн билээ. Түүнд зөвхөн хүн ёсны халуун дулаан, хүнлэг харилцаа л дутагдаж байж...
Д.Мигаа
Эх сурвалж: Breakingnews.mn
HUN TSAANAASAA HOGJINO GEJ BAIHGUI OOROO OROLDOJ BAIJ HOGJINO DARVINII HUVISALIIN ONOL HUDLAA N NOTLOGDLOO HERVEE HUVISVAL GANTS TARNI UNSHIHAAR AMIDRAL OORCHLOGDOHGUI N YASIIM
Эхний хүнтэй санал нэг байна.