Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Г.Батжаргаланд холбогдох хэргийг хяналтын прокурорын гаргасан эсэргүүцлийн дагуу өчигдөр хянан хэлэлцжээ.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Г.Батжаргаланг шунахайн сэдэлтээр, өөрийн үйлдсэн гэмт хэргийг нуун далдлах буюу хялбарчлах зорилгоор, онц харгис хэрцгий аргаар, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж хүнийг санаатай алсан, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.1, 91.2.6, 91.2.12, 91.2.15, 192.1 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар 25 жил хорих ял шийтгэсэн юм.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Г.Батжаргаланд холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэжээ.
Улсын Дээд шүүхийн хяналтын