Монголын хип хопчдыг нэгэн дээвэр доор цуглуулах ажлыг анх "Хит"-ийн Д.Давааням эхлүүлж байлаа. Түүний энэхүү үйл хэргийг хүү Д.Даваадорж нь үргэлжлүүлэн Монголын хип хопчдын хамгийн том цуглаан, шагнал гардуулах ёслол болох Triple X Hit Music Awards-ийг өнгөрсөн жилээс зохион байгуулах болсон билээ. Энэ жилийн хувьд олны анхаарал татсан хосоор Эрх чөлөө хамтлагийн Э.Баярхүү болон түүний эхнэр, үзмэрч, засалч Л.Нямаа нар байлаа.
Өмссөн зүүснийг нь тооцвол тансаг зэрэглэлийн байр, машин авахаар мөнгө байсан бөгөөд Triple X Hit Music Awards-ийн брэндлэг бөгөөд өнгөлөг нь тэд байж чадлаа...
Тэд хөлөөсөө толгой хүртэл Versace брэндээр гоёж, ижилссэн байсан юм. Үүгээр ч зогсохгүй брэндийнхээ өнгө дагуу шүр шигтгэсэн алтан эдлэл зүүсэн байсан нь брэндлэг, алтлаг харагдуулж байв.
Эх сурвалж: Peoplenews.mn
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250