Монголын хип хоп урсгалын томоохон төлөөлөгчдийн нэг реппэр Десант ирэх 6 дугаар сард "Big Fish" бие даасан тоглолтоо хийхээр болсон тухайгаа албан ёсоор зарлалаа.
Түүний хувьд 2014 онд анхны бие даасан тоглолтоо хийж байсан. Үүнээс хойш нам гүмхэн байсан тэрээр сонсогчдодоо бэлэг барьж, тархи, зүрхэнд нь түймэр тавихаар шийджээ. Өнгөрөгч 3 дугаар сард түүний тоглолтын тов гарсан ч тодорхой шалтгааны улмаас хойшилсон. Үнэнч шүтэн бишрэгчид нь энэхүү мэдээнээс хойш дахин хоног тоолон хүлээх шаардлагатай болсон. Харин реппэр Десант үзэгчдийнхээ урмыг хугалахгүй гэдгээ амлав.
Энэ тухайгаа тэрээр " Юу байцгаана? Энэ тоглолт дээрээ хөгжим, тайз, дэлгэц, найруулга, уур амьсгал гээд ер нь юу л байна бүгдийг нь тулгана. Бацаан байхаасаа л ийм тоглолт хийхийг хүсдэг байлаа. 6 сарын 8, хийсгэнэ туг дарцагаа. Төв цэнгэлдэхэд хүрээд ир, юу болохыг харцгаа!" хэмээсэн байна.
10 жилийн дараа хийж буй энэхүү бие даасан тоглолтоосоо хойш дахин тоглолт хийхгүй гэдгээ тэрээр мөн мэдэгдсэн. Тиймээс сонсогчдынх нь хувьд энэ удаагийн тоглолт алдаж боломжгүй алтан боломж бизээ.
Тоглолтын тасалбар хэдийнэ худалдаанд гарсан бөгөөд shoppy.mn-ээр дамжуулан худалдан авах боломжтой.
Лавлах утас: 89980000, 99197150
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten!