Урьд өмнө удаа дараа ял шийтгэгдсэн "Ука" хочит Л.Алтанхуяг, Б.Хулансамбуу нарын 16 этгээдэд холбогдох шүүх хурал 2023 оны 08 дугаар сараас хойш 8 удаа хойшлогдоод байсан бөгөөд 9 дэх удаагийн шүүх хурал 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрөөс хойш Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдрийг хүртэл 5 дахь өдрөө үргэлжилж байна.
Дээрх этгээдүүд нь Монгол Улсын Эрүүгийн хуульд заасан 7 /Хүний эрүүл мэндэн хүнд хохирол санаатай учруулах, Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах, Хүчиндэх, Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх, Зохион байгуулалттай гэмт хэрэг үүсгэх, түүнд элсэх гэх мэт.../ гэмт хэрэгт холбогдох шүүгдэж байна.
Тэгвэл шүүхийн хэлэлцүүлэг өндөрлөх шатандаа орж улсын яллагчаас Л.Алтанхуягт 19 жил хорих ял, Б.Хулансамбууд 19 жил 3 сарын хорих ял, Б.Ууганзаяад 9 жил 2 сар хорих ял, Л.Сумъяажаргалд 7 жил хорих ял, Н.Батцэнгэл, А.Бадамсэрээжид, Н.Түвшинтөгс, Н.Алтангэрэл, П.Энхсайхан нарт 6 жил хорих ял, Н.Батдуулга, Ц.Түмэнбаатар нарт 5 жил хорих ял, Д.Батмарта, Э.Бошигт нарт 1 жил хорих ял, М.Амартүвшин, С.Алтансүх нарт 1 жил 3 сар зорчих эрхийг хязгаарлах зэрэг ялаар шийтгэх саналыг шүүгчдэд гаргаад байна.
Шүүх хурлын үйл ажиллагаа үргэлж байгаа хэдий ч яллагдагч талын зүгээс шүүгч, прокурор нарыг шүүх хурлын танхимд заналхийлэх, ёс бус хэллэг хэрэглэх, доромжлох зэрэг үйлдлүүд гаргаад байгаа талаар бидэнд эх сурвалжаас мэдээлэл ирүүлээд байна.
Одоогийн хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа 2015 онд батлагдсан 2017 оноос хэрэгжиж эхэлсэн Эрүүгийн хуулийн 20.3 дугаар зүйл болон “Зохион байгуулалттай гэмт бүлэг үүсгэх, түүнд элсэх” заалтаар урьд өмнө ял шийтгэгдсэн, шүүхээс таслан шийтгэх тогтоол гаргасан тохиолдол байхгүй бөгөөд энэхүү хэрэг шийдэгдвэл анхны тохиолдол болохоор байна.
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Nomingiin bayrsaihanii naiz Nymdavaagiinhan er emgui hogiin hulgaich guuramch shorongiin horigdol