PUBG MOBILE сонирхогч 360 баг бүртгэгдэж, тэдгээрээс шигшигдэж гарсан шилдэг найман багийн эсрэг PMGC-2023, PMSL-ын 40 шилдэг багуудын ТОП-16 баг энэ сарын 24-нд AIC STEPPE ARENA-д аваргын төлөө ширүүн өрсөлдөх гэж байна.
Тоглолтыг "ТВ8" телевиз шууд дамжуулна.
Тэмцээний нийт шагналын сан 10000 ам.доллар

Технологийн хурдацтай хөгжлийн эрин үед И-Спортод хүч хөдөлмөрөө харамгүй зарцуулж, амжилт гаргаж яваа баг тамирчид, хойч үедээ Мэдээллийн технологийн салбарыг шоу энтертайнменттай хослуулан сурталчлан таниулах юм. Дэлхийд #Forex #Software салбарт өөрийн мэдлэг ур чадвараар дахин өрсөлдөх ШИНЭ ҮЕИЙН ЗАЛУУС-ыг нээн, хөгжүүлэх зорилготой энэхүү тэмцээн нь Монголын Цахим Спортын Хөгжлийг Дараагийн Түвшинд гаргана.

PMIC Ulaanbaatar 2024 тэмцээний билетийг ЭНД дарж захиална уу!
Дашрамд сонирхуулахад, PMIC ULAANBAATAR 2K24 тэмцээнд зориулан анх удаа сүлд дуу гаргасан бөгөөд Энхбаатар /Чоно/, Батхүү / Fire/, Bo /RecOn/, Don Dior, Agula нар хамтран дуулжээ.
PUBG MOBILE THEME SONG:
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250