УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллаж, чуулган болон байнгын хороодын ирц бүрдэхгүй байгаагаас шалтгаалаад өнөөдөр /2024.05.09/ чуулган хуралдахгүй.
Өнөөдрийн байдлаар УИХ-ын 2024 оны сонгуулийн санал хураалт хүртэл 49 хоног үлдээд байгаа бөгөөд сонгуульд оролцох батламжаа авсан нам, эвслүүд нэр дэвшигчдээ тодруулж, бие даан нэр дэвшигчид нэрээ дэвшүүлэх ажил энэ сарын 14-20-ны дотор болно.
Үүнээс цааш нэр дэвшигчид АТГ-т хөрөнгө орлогоо мэдүүлэх, нэр дэвшигчдийн баримт бичгийг СЕХ-нд ирүүлэх ажлууд үргэлжилж, зургаадугаар сарын 1-ний дотор СЕХ тэднийг бүртгэх эсэхээ шийдвэрлэх учиртай. Зургаадугаар сарын 3-наас өмнө горилогчдын заримыг татаж оронд нь нөхөн нэр дэвшүүлнэ. Жагсаалтад эцэслэн үлдсэн нэр дэвшигчдэд СЕХ зургаадугаар сарын 10-нд үнэмлэх олгосноор сая сонгуульд өрсөлдөх эрхтэй болно. Энэ өдрөөс буюу зургаадугаар сарын 10-наас мөн сарын 26-ны 00 цаг хүртэл сонгуулийн сурталчилгаагаа явуулах эрхтэй.
Гэвч тавдугаар сар гармагц гишүүд үндсэн ажлаа орхиж, ийнхүү хөдөөгүүр явж сурталчилгаагаа эхлүүлээд байна.
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250