...
...

Д.А.Медведев: 1946-2000 онуудад АНУ бусад орны сонгуулийн үйл явцад 80 гаруй удаа хөндлөнгөөс оролцож байжээ

"Российская газета" сонинд нийтлэгдсэн ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн орлогч дарга Д.А.Медведевийн "Метрополиудын цаг үе өнгөрсөн" нийтлэлийн онцлох эшлэлүүдийг хүргэж байна.

«Тусгаар улсуудын хэрэгт эрээ цээргүй хөндлөнгөөс оролцох явдал гарч байсан бөгөөд харамсалтай нь янз бүрийн хэлбэрээр одоо ч үргэлжилсэн хэвээр байна. Хүн төрөлхтөн хичнээн шинэ колоничлолыг устгах зориг шулуудаад байгаа ч барууны ертөнц үүнийг эрс эсэргүүцэх болно.»

«Хуучин метрополиуд буюу колоничлогчид өөрсдөөс нь хамааралтай улс орнуудыг шимэгчлэн амьдрахыг ихээр хүсэж, бусдыг доромжлон дарангуйлж ашиг сонирхолоо хангахыг эрмэлздэг. Харин одоо тэд илүү нарийн айхтар хэрэгсэл, аргууд хэрэглэж байна.»

«Шинжээчдийн үзэж байгаагаар 1946-2000 онуудад АНУ бусад орны сонгуулийн үйл явцад 80 гаруй удаа хөндлөнгөөс оролцож байжээ. 1945 оноос хойш 50 гаруй удаа төрийн эргэлт хийх оролдлого болон хөндлөнгөөс цэргийн хүчээ оруулж байжээ. ХХ-р зуунд 174 хязгаарлалтын арга хэмжээ хэрэглэсэн хэргийн 109-ийг нь АНУ санаачилсан байна. Үндсэндээ Америк улс дэлхийн хориг арга хэмжээ авагч шинэ үеийн колоничлогч улс болоод байна.»

«Дэлхийн янз бүрийн бүс нутагт геополитикийн байр сууриа хадгалахын тулд барууны орнууд “өрийн неоколониализм” механизмыг идэвхтэй ашиглаж байна. Шинэ үеийн колончилогчид дэлхийн өмнөд бүсийн олон орны нийгэм, эдийн засгийн хүнд нөхцөл байдлыг далимдуулан “Алтан тэрбум”-ын орнуудтай харьцуулшгүй илүү их хүүтэй зээл авахыг өдүүлэн дэмждэг юм.»

«Шинэ колоничлогчдын хорлон сүйтгэх үйл ажиллагаа нь мөн Латин Америк, Ази, Африкийн зарим улс орнуудыг байгалийн баялгийг, ялангуяа стратегийн чухал ашигт малтмалыг нь өөрсдийн хяналтандаа байлгах зорилгоор дахин колоничлоход чиглэгдсэн байна.»

«Шинэ метрополиуд мэдээллийн технологийн салбарыг мөн анхаарлынхаа төвд байлгадаг юм. Энэ салбар дахь шинэ колоничлогчдын зорилго онцгой сонин биш юм. Өөрсдийнх нь болон дэлхийн бусад улсуудын хоорондох "цахим зөрүүг" улам бүр нэмэгдүүлж, өөрсдийн мэдээллийн технологийн корпорацуудын монополь байдлыг баталгаажуулах явдал юм.»

«Шинэ колончилолын эсрэг тэмцэл бол угаасаа сөргөлдөөний төлөөх мөнхийн сөргөлдөөн биш юм. Энэ бол юуны түрүүнд соёл иргэншлийн тусгаар тогтнол руу чиглэсэн хөдөлгөөн бөгөөд үүнгүйгээр 21-р зуунд улс орнуудыг доройтол, сүйрэл хүлээж байна.»

«Үүнтэй холбогдуулан колоничлолын дарамтад нэрвэгдсэн улс орнуудын гаргасан нөхөн олгох шударга ёсны үзэл санаанд онцгой анхаарал хандуулах хэрэгтэй. <...> Африк, Латин Америкийн нөхөддөө энэ чиглэлийн ажилд нь амжилт хүсье. Тэдний амжилт, тэр дундаа колоничлолын эсрэг Нюрнбергийг байгуулах ажил нь Дэлхийн Умард давамгайлах байр сууриа алдаж, олон туйлт, шударга дэлхийн дэг журмыг бий болгоход чухал алхам болно.»

«Хуучин метрополиудын эдийн засаг, улс төрийн тэгш бус харилцааг санаатайгаар тулгаж буй оролдлогыг гагцхуу гадаад бодлого, дотоод хэрэгтээ бүрэн дүүрэн бие даасан тусгаар тогтносон улс орнууд л үр дүнтэй сөрөн зогсож чадна.»

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (1)

Онцлох мэдээ