...
...

Уртын дууч Б.Батцэцэглэн "Үзэсгэлэнт Хавар"-ыг урина

Үндэсний урлагийн их театрын уран бүтээлч, уртын дуучин Б.Батцэцэглэн "Үзэсгэлэнт Хавар" уран бүтээлийн тоглолтоо сонсогчдодоо толилуулахад бэлэн болжээ. 

Монгол ардын богино болон уртын дууг өөрийн өвөрмөц хэв маягт оруулан дуулдаг тэрээр энэ удаад ч мөн хөгжмийн шинэлэг найруулгуудаар сонорыг тань мялаах гэнэ. Жинхэнэ монгол бүсгүйн гоо төрх, жирийн биш дуу хоолойгоороо сонсогч олныхоо сэтгэлийг хөгөлдөг тэрээр хорвоод хосгүй уртын дуугаа залууст түгээн дэлгэрүүлэхийн тулд орчин үеийн хэв маягтай хослуулан уран бүтээлүүдээ туурвиж буй. Тиймдээ ч түүний тоглолтыг үе үеийнхэн хүлээн байж үздэг биз ээ. 

UB Palace-ийн концертийн их танхимд энэ сарын 30-ны өдөр зохион байгуулагдах "Үзэсгэлэнт Хавар" тоглолтын тасалбарыг ticket.mn-ээр дамжуулан худалдан авах боломжтой. 

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ