Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг хүүхдийн мөнгө олгох асуудлаар өнөөдөр /2019.05.31/ Төрийн ордонд мэдээлэл хийлээ.
С.Чинзориг “Монгол Улсын Засгийн газраас тогтоол гаргаж, шинээр хүсэлт гаргасан хүүхдүүдэд 2019 оны зургадугаар сарын 1-нээс эхлээд хүүхдийн мөнгө олгох чиглэл өгсөн. Иргэдэд зөв мэдээлэл өгөхгүй бол хүсэлт хүлээж авахгүй байна гэсэн гомдол, санал ирсэн учраас мэдээлэл өгч байна. УИХ-аас 2018 оны тавдугаар сард шийдвэр гарч нийт хүүхдийн 80 хувь буюу 912 мянган хүүхдэд олгох тогтоол баталсан. Энэ тогтоол дотор, цаашид мөнгөн тэтгэмж авах хүсэлт гаргасан өрхийн хүүхдүүдэд мөнгөн тэтгэмж олгох заалт орсон. Энэ дагуу хүсэлт гаргасан ээжүүдийн хүүхдүүдэд энэ зургаадугаар сард хүүхдийн мөнгийг олгохоор болж байна. УИХ-ын тогтоолын дагуу өнгөрсөн оны 7, 8 дугаар сард хүүхдийн мөнгөн тэтгэмж авах айл өрхүүдийн судалгааг авсан. Судалгаа авч, Хөдөлмөр халамж үйлчилгээний газар дээр мэдээллийн санд бүртгэгдсэнээр нийт 980 мянган хүүхдийн хүсэлт ирсэн байна. УИХ-аас нийт хүүхдийн 80 хувьд мөнгөн тэтгэмж олгохоор шийдвэрлэж, 218 тэрбум төгрөгийг энэ оны төсөвт тусгаж баталж өгсөн. Энэ төсвийн хуулийн дагуу энэ онд сар тутам 912 мянган хүүхдэд хүүхдийн мөнгө олгож ирсэн. Харин 2018 оны 7, 8 дугаар сарын судалгаагаар 70 мянган хүүхэд нэмэгдээд хүүхдийн мөнгө авах хүсэлт ирүүлсэн байна. Ирэх сараас олгох хүүхдийн мөнгөнд нэмэлт 12,3 тэрбум төгрөг шаардлагатай байгаа. Энэ мөнгө Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын багцаас гарна. Тийм учраас одоо дээрх 980 мянган хүүхэд тэтгэмжээ саадгүй авах боломж бүрдэж байгаа" гэлээ.
Ирэх сараас шинээр нэмэгдэж хүсэлт гаргасан 70 мянган хүүхдэд хүүхдийн мөнгө олгож эхлэх юм байна. Харин хүсэлт өгөөгүй эцэг, эхчүүд харьяа, аймаг дүүргийнхээ Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэст хандах боломжтой ажээ.
Тэрбээр мөн "Иргэдэд хандаж хоёр зүйл хэлмээр байна. Хүүхдийн мөнгөө өгөх хүсэлтээ өгсөн бол Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын бүртгэлийн сан дээр хүүхдийнхээ мэдээлэл орсон эсэхийг баталгаажуулах арга хэмжээ авах нь зүйтэй байна. Хоёрдугаарт, хэрвээ 2018 оны 7, 8 дугаар сард хийгдсэн судалгаанд хамрагдаагүй байгаа бол өнөөдрөөс эхлээд дүүрэг болоод аймгийнхаа Хөдөлмөр халамжийн хэлтсийн ажилтнуудад хүүхдийн мөнгө авах хүсэлтээ илэрхийлэх боломжтой. Материал хүлээн авсныхаа дараа амьжиргааны түвшинг нь тооцож, олгох арга хэмжээ авна” гэлээ.
Хүүхдийн мөнгийг сар бүрийн 20-нд олгож ирсэн. Ирэх сараас шинээр нэмэгдэж хүсэлт гаргасан 70 мянган хүүхдэд хүүхдийн мөнгө олгож эхлэх юм байна. Харин хүсэлт өгөөгүй эцэг, эхчүүд харьяа, аймаг дүүргийнхээ Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэст хандах боломжтой ажээ.
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250