...
...

С.Чинзориг: Улаанбаатар хотноо Ази, номхон далайн бүсийн 43 орны төлөөлөгч ирнэ

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор ирэх сарын 2-3-ны өдрүүдэд "Номхон далайн бүсийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамт олонд түшиглэн хөгжүүлэх IV конгресс"-ыг зохион байгуулах гэж байна. Тус конгрессын үйл ажиллагаа нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтэд илүү анхаарал хандуулж байгаа билээ. Үүнтэй холбогдуулан өнөөдөр /2019.06.28/ Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Төлөөлөгчдийн 40 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд оролцож тэдний өмнө тулгамддаг асуудлыг бүс нутгийн хэмжээнд туршлага солилцох тус арга хэмжээний бэлтгэл ажил үндсэндээ хангагдаж дууссан. Ази, Номхон далайн бүсийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамт олонд түшиглэн хөгжүүлэх IV конгресст 43 орны төлөөлөгчид оролцохоо мэдэгдсэн. Засгийн газрын зүгээс хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд авч хэрэгжүүлж буй бодлого, чиглэлийн талаар үндсэн илтгэл тавина. Мөн УИХ-ын НББСШУ-ны байнгын хорооны дарга хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах, нийгмийн хамгааллыг нь сайжруулах тал дээр хууль эрхзүйн орчныг боловсронгүй болгох чиглэлээр илтгэл тавьж хэлэлцүүлнэ” хэмээн онцоллоо.

Түүнчлэн "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зөвлөн туслах үйлчилгээнүүд, асаргаа, сувиллын үйлчилгээг ахицтай түвшинд  бий  болгох шаардлага байна. Ази, номхон далайн бүсийн орнуудын туршлагаас харахад хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд  зориулсан  тусгай, хэрэгцээт сургууль, цэцэрлэг, халамжийн төв байгуулдаг. Энэ жишгийг хэрэгжүүлэх хөрөнгө санхүүг нь шийдвэрлэчихвэл асуудал бага ч гэсэн шийдэгдэнэ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийгмийн амьдралд тэгш оролцох нөхцөл боломжийг нь бүрдүүлэх ялангуяа  дэд бүтэц, гэрлэн дохио, гарц зэрэг үйлчилгээний байгууллагуудаар хүндрэлгүй үйлчлүүлэх нөхцөл боломжийг бүрдүүлэх талаар бид олон жил ярьж байгаа боловч дэд бүтэцтэй холбоотой асуудлыг шийдэж чадахгүй байгаа" гэв. 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ