...
...

Н.Учрал Мэдээлэл, харилцаа холбооны үндэсний ассоциацийн ерөнхийлөгчөөр сонгогдлоо

Мэдээлэл, харилцаа холбооны үндэсний ассоциацийн ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн, Цахим бодлогын түр хорооны дарга Н.Учрал сонгогджээ.

Н.Учрал гишүүний хувьд дижитал эрин үед энэ чиглэлээр бодлого боловсруулах, дижитал шилжилт, цахим засаглалын зорилтыг хэрэгжүүлэх, харилцаа холбооны салбарын хувийн хэвшил, төрийн бус байгууллагын түншлэлийг дэмжих, холбоочдын эрх ашгийг хамгаалахад хамтран ажиллана гэдгээ илэрхийлсэн байна.

Өнөөдрийн нийгэмд харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбар өдөр бүр шинэчлэгдэн хөгжиж байна. Монгол Улсын Их хурал, Засгийн газар цахим засаглалыг хөгжүүлэх, дижитал шилжилт хийх чиглэлд анхаарч холбогдох бодлогуудыг баталж хэрэгжүүлсээр байна. Статистик мэдээллээс үзэхэд тус салбарын нийт орлого 2018 оны эцэс гэхэд 1,2 их наяд төгрөгт хүрч улсын төсөвт 194,4 тэрбум төгрөг төвлөрүүлсэн байна. Үүрэн холбооны идэвхитэй хэрэглэгчийн тоо 4,2 саяд хүрсэн байна. Энэ чиглэлийг манай улсад хөгжүүлэхэд мэргэжлийн холбоодын үүрэг оролцоо чухлаар тавигдсаар ирсэн билээ. 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ