...
...

Төлөөлөгчдийн саналаар ажлын хэсэг байгуулав

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдааны төгсгөлд төлөөлөгчдийн саналаар ажлын хэсэг байгуулах асуудлыг хэлэлцэн, тогтоол гаргав. Хан-Уул дүүргийн XV хорооны 130 дугаар сургуулийн шинэ барилгын ажил эхэлсэнтэй холбогдуулан авто замын хөдөлгөөнд саад учраад буй аж. Тухайн орчны цэцэрлэгийн багачууд, сургуулийн сурагчид, багш ажилтнууд, эцэг эхчүүд явган хүний замгүйн улмаас осолд өртөх эрсдэл үүссэн аж. Тиймээс нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Ц.Байгалмаа тус хорооны 218 дугаар цэцэрлэгийн зүүн талаар Махатма Гандигийн гудамжнаас Нийслэл их хүрээний өргөн чөлөөтэй холбосон авто зам шинээр тавих асуудлыг судлах ажлын хэсэг байгуулах хүсэлт гаргасан юм. Харин нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Т.Батцогт “Нийслэлийн хөрсний бохирдлыг бууруулах, хөрс хамгаалах чиглэлээр урт, дунд, богино хугацааны бодлогын баримт бичиг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг” байгуулах хүсэлт ирүүлсэн байдаг. Төлөөлөгч Т.Батцогт нь 2017 оноос хөрсний бохирдлын асуудалд анхаарал хандуулан, тухайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй хамтран тодорхой ажлууд хийсэн байдаг. Иймд дээрх ажлын хэсгийг байгуулах хүсэлт ирүүлсэн. Тэргүүлэгчид уг асуудлыг хэлэлцээд, ажлын хэсэг байгуулах тогтоол гаргав.

Мөн өнөөдрийн хурлаад нийслэлийн ИТХ-ын ээлжит XXIX хуралдааныг арваннэгдүгээр сарын 28-ны өдрийн 10.00 цагт, ээлжит бус VIII хуралдааныг арваннэгдүгээр сарын 22-ны өдрийн 10.00 цагт хуралдуулахаар товлов.

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ