БНСУ-ын хууль, хяналтынхан Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаярт тавьсан хилийн хоригийг цуцалж, долоон сая вонноор торгох шийтгэл оноожээ. Энэ талаар өнөөдөр /2019.11.13/ тус улсын Инчеон хотын Прокурорын газрын Гадаад харилцаа, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ. Ингэснээр онгоцны үйлчлэгч эмэгтэйд бэлгийн дарамт үзүүлсэн гэх хэргээр БНСУ-д саатуулагдаад байсан Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаяр эх орондоо ирэх боломжтой боллоо.
Тэрбээр маргааш /2019.11.14/ ирнэ.
Д.Одбаяр өнгөрсөн сарын 31-нд Улаанбаатар-Сөүл чиглэлийн "Корэйн эйр" компанийн онгоцоор үйлчлүүлж байхдаа үйлчлэгч эмэгтэйн өгзгөнд хүрсэн бөгөөд тус улсын хууль, хяналтынхан түүнийг саатуулсан байдаг. Түүнээс 14 цагийн турш байцаалт авч, хэргийг эцэслэн шалгаж дуустал БНСУ-аас 10 хоногийн хилийн хориг тавьсан юм. Тэгвэл Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаярт тавьсан хилийн хоригийг цуцалж, торгох шийдвэрийг гаргалаа.
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
yasan unetei bugs ve sda chine,margaash dargiigaa tosno oo