...
...

Нийслэлийн 2020 оны төсвийн төслийг нээлттэй хэлэлцүүлнэ

Нийслэлийн удирдлага 2019 оныг “Иргэдийн оролцоотой хөгжлийн жил” болгон зарласан. Энэ хүрээндээ нийслэлийн Засаг даргын Тамгын газраас маргааш буюу 2019 оны арваннэгдүгээр сарын 20-нд нийслэлийн 2020 оны төсвийн төслийн нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулах гэж байна.  Тус хэлэлцүүлгийг иргэдийн оролцоотой зохион байгуулж буй онцлогтой бөгөөд ирэх онд өрнүүлэх хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын талаар холбогдох албанаас мэдээлэл өгөх юм. Хэлэлцүүлэг нийслэлийн Иргэний танхимд 09.00 цагт эхэлнэ.

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ