...
...

“Агаар, орчны бохирдлын эсрэг хүчээ нэгтгэе" сайн үйлсийн аянг өнөөдрөөс эхлүүллээ

Монгол Улсын Засгийн газрын 62 дугаар тогтоолоор Улаанбаатар хот руу түүхий нүүрс оруулах, түлшинд хэрэглэхийг хориглож, сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэн, нийлүүлж буй. Тус тогтоолын хэрэгжилтийг хангах, айл өрхүүдийг сайжруулсан түлшийг зөв хэрэглэхэд чиглүүлэх, өрхийн амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой айл өрхүүдэд сайжруулсан түлшний дэмжлэг үзүүлэх зорилгоор Баянзүрх дүүргийн ИТХ дахь МАН-ын бүлгээс “Агаар, орчны бохирдлын эсрэг  хүчээ нэгтгэе” аянг өнөөдрөөс эхлүүллээ. Аянг “Тавантолгой түлш” компанийн Баянзүрх дүүрэг дахь дундын агуулахаас эхлүүлсэн бөгөөд  нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, Баянзүрх дүүргийн МАН-ын хорооны дарга Э.Бат-Амгалан нээлтийн арга хэмжээнд оролцов. Мөн уг аянд дүүргийн II, XXI, XXVII хорооны 100 орчим иргэд сайн дураараа нэгдсэн юм.

Аянг зохион байгуулагчид болон оролцогчид сайжруулсан шахмал түлш савлах ажлыг гурван сарын турш хийнэ. Ингэхдээ нэг шуудай түлшийг 300 төгрөгийн хөлсөөр савлах бөгөөд олсон орлогоороо шахмал түлш худалдан авч дүүргийнхээ зорилтот бүлгийн айл өрхүүдэд тарааж өгөх аж. Аяны эхний өдөр таван тонн түлш савлаж, айл өрхүүдэд тараахаар төлөвлөн ажиллаж байна.

 Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ