...
...

МАН: Ерөнхийлөгчийн хоригийн бүхэлд нь хүлээж авах боломжгүй

УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдөр /2019.12.09/-ийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс 2020 оны төсвийн тухай хууль болон түүнийг дагалдан батлагдсан зарим хуульд хэсэгчлэн хориг тавьсан асуудлыг хэлэлцэн, хоригийг бүхэлд нь хүлээж авах боломжгүй гэсэн шийдэлд хүрч, санал нэгдсэн байна. 

Монгол Улсын Ерөнхийлөгч энэ сарын 3-ны өдөр 2020 оны төсвийн тухай хуульд дөрвөн асуудлаар хориг тавьсан бөгөөд МАН-ын бүлгээс нэг асуудал буюу Нийгмийн даатгалын шимтгэлийн 2 хувийн нэмэгдлээс 174,2 тэрбум орчим төгрөг төвлөрүүлэхээр тусгасныг эсэргүүцсэн Ерөнхийлөгчийн шаардлагыг хүлээн авахаар болжээ.

Түүнчлэн өнөөдрийн бүлгийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ОХУ-д хийсэн албан ёсны айлчлалын үр дүнгийн талаар хэлэлцжээ.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ