Засгийн газрын 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулах “Улаанбаатар хотын цэвэр агаар төсөл”-ийн Нэмэлт санхүүжилтийн хэлэлцээрийн төслийг УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдөр /2019.12.11/-ийн хуралдаанаар хэлэлцэж, 60 хувийн саналаар дэмжлээ.
Нэмэлт санхүүжилтийн хэлэлцээрийн төсөлд “Улаанбаатар хотын цэвэр агаар төсөл” нь Дэлхийн банкны 15 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр 2012 оноос хэрэгжиж байна. Төслийн зорилго нь гэр хорооллын хэрэглэгчдийг утаа бага гаргадаг халаалтын хэрэгслүүдээр хангах, улмаар хөгжлийн түншүүдтэй хамтран Улаанбаатар хотын утааг бууруулах зорилгоор дунд хугацаанд зорилтот арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхэд чиглэсэн. Төсөл хэрэгжих хугацаанд гэр хорооллын айл өрхийн галлагаанаас үүдэлтэй нарийн ширхэгт тоосонцор (РМ2.5)- ыг бууруулах зорилгоор богино хугацаат арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж, тодорхой ахиц дэвшил гаргасан. Төслийн хэрэгжилтийн хугацаанд сайн үр нөлөө үзүүлсэн арга хэмжээнүүдийг өргөтгөн, цар хүрээ болон ашиг хүртэгсдийн тоог нэмэгдүүлэх зорилгоор “Улаанбаатар хотын цэвэр агаар төсөл”-д Дэлхин банкны Олон улсын хөгжлийн ассоциацаас 12.0 сам ам.долларын хөнгөлттэй зээлийн нэмэлт, санхүүжилт олгохоор харилцан тохироод байна. Зээлийн эргэн төлөгдөх хугацаа 30 жил, үндсэн зээлийн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 5 жил, зээлийн хүү 1.25 хувь байна” хэмээн ажлын хэсгээс мэдээлэв.
Мөн Монгол Улсын Засгийн газрын 2017 оны гуравдугаар сарын 98 дугаар тогтоолоор батлагдсан “Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд гэр хорооллын айл өрхийг цахилгаан халаагуур ашиглах техникийн боломжийг бүрдүүлэх, гэр, байшин сууцны дулаан алдагдлыг бууруулах, халаалтын зуухыг буулгах, түүхий нүүрсний хэрэглээг хориглох, хот суурин газрын дулаан хангамж, шугам сүлжээг өргөтгөх, шинээр дулааны эх үүсвэр барих ажлыг үе шаттайгаар эхлүүлэх, хямд өртөгтэй орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлэх зэрэг чухал арга хэмжээ тусгагдсан. Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас гэр хороололд барьж байгуулах “Дэд бүтцийн төв”-ийн үйл ажиллагаатай төслийн зорилго, хэрэгжилтийг уялдуулснаар 200 оричм айлыг бие даасан инженерийн хангамжтай тохилог амины орон сууцанд амьдрах боломжийг бүрдүүлж, гэр хорооллын оршин суугчдад амьдралын сайн жишгийг нэвтрүүлнэ” гэж байлаа.
Хэлэлцүүлгийн үеэр тус байнгын хорооны дарга Ж.Ганбаатар “Нэмэлт санхүүжилтийн хэлэлцээр батлагдсанаар 2020, 2021 онд Улаанбаатар хот 100 хувь утаагүй болж чадах уу” хэмээн асуусан юм. Үүнд Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан “Засгийн газраас батлагдсан Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрт 2025 он хүртэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг 80 хувь бууруулах зорилт тавьсан. Яагаад 100 хувь гэж хэлж чадахгүй гэвэл бид түлшинд шинэчлэл хийж байна. Агаар бохирдуулагч эх үүсвэрүүдээ 100 хувь арилгаж байж агаарын бохирдол 100 хувь арилна гэж хэлэх ёстой. Улаанбаатар хотын хүн амын 60 хувь буюу 220 мянган айл өрх гэр хороололд амьдарч байна. 440 гаруй мянган автомашин байна. Мөн дулааны цахилгаан станциуд ажилладаг. Улаанбаатар хотын маань хөрс доройтолд орсон. Энэ жил РМ2.5 нарийн ширхэгт тоосонцор 55 хувиар буурахад РМ10 буюу бүдүүн ширхэгт тоосонцрууд нэмэгдэж байна” хэмээн хариуллаа.
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Худлаа оноо авах гэсэн шоуны асуулт асууж яадаг байнаа. Энэ их гэр хороолол машин станц байхад 100% утаагүй болно гэж хэзээ ч байхгүй гэж толгойдоо сумгүй л бол хэн ч гэсэн мэднэ. Их хурлын амлалт өгдөг гаруудад л боломжтой байж мэдэх юм.
ЧАДАХГҮЙ ЭЭ ЯАГААД Ч ЧАДАХГҮЙ
Утаагүй болох бүрэн боломжтой Энэ нь орон сууцжуулах Даан ч утаанд мөнгө зарж дундаас нь иддэг хүчнүүд зориуд орон сууцжуулахын эсрэг байна