...
...

Тяньжин хотын Нанкай дүүрэгт хамтын ажиллагааны ажлын айлчлал хийлээ

Баянзүрх дүүргийн МАН-ын хорооны дарга, нийслэлийн ИТХ-ын Төлөөлөгч Э.Бат-Амгалангаар ахлуулсан намын анхан шатны байгууллагын 39 төлөөлөл энэ сарын 16-аас 20-ны өдрүүдэдТяньжин хотын Нанкай дүүрэгт хамтын ажиллагааны ажлын айлчлал хийлээ.
Улаанбаатар хотын хамгийн олон хүн амтай Баянзүрх дүүргийн МАН БНХАУ-ын хойд Хятадын хамгийн том далайн боомтыг түшиглэсэн эдийн засгийн нээлттэй хот болох Тяньжин хотын Нанкай дүүргийн Хятадын Коммунист намтай хамтран ажиллах нээлттэй санамж бичиг байгуулахаар нэг жилийн өмнө ажлаа эхлүүлсэн юм.
Эл ажлын хүрээнд энэ оны долдугаар сард Нанкай дүүргийн Хятадын коммунист намын дарга Ян Бинээр ахлуулсан төлөөллүүд Монгол улсад айлчилж, Баянзүрх дүүргийн МАН-ын хороотой хамтран ажиллах санамж бичгээ бататгасан юм.   

Санамж бичгийн хүрээнд хоёр дүүргийн эдийн засаг, худалдааны замыг нээж экспо зохион байгуулах, дэлхийн шилдэг сургуулиудын эгнээнд багтдаг Нанкай их, дунд сургуулиудад оюутан, сурагчдыг тэтгэлэгээр суралцуулах юм. Мөн нарийн мэргэжлийн мэргэшсэн боловсон хүчин бэлтгэхэд зориулан Баянзүрх дүүрэгт Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төв байгуулах, Баянзүрх дүүргийн хог хаягдлыг багасгах, түүнийг боловсруулах, дахин ашиглах үйлдвэр байгуулах зэрэг чиглэлээр хамтран ажиллах юм.
      Энэ удаагийн хамтын ажиллагааны ажлын айлчлалын хүрээнд Нанкай дүүргийн хог хаягдлыг дахин боловсруулах, цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх, боловсруулсан түүхий эдийг авто зам болон бусад бүтээн байгуулалтад яаж ашиглаж буй талаар “TEDA” компаний үйл ажиллагаатай танилцаж, 2020 онд хийж хэрэгжүүлэх нэн тэргүүний ажлуудаа тодорхойллоо.

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ