Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн өнөөдрийн хурлаар Нийслэлийн өмч бүртгэлтэй холбоотой хэд хэдэн асуудлыг хэлэлцлээ. Тухайлбал, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн тавдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баруун сэлбэ үйлчилгээний төвийн болон Багануур дүүргийн хоёрдугаар хорооны хуучин барилгын хувьчлалын арга хэлбэрийг тогтоох тухай асуудлыг хэлэлцэн дэмжиж тогтоолын төсөл баталлаа. Харин хувьчлалын үнэ өртгийг бодитоор тогтоох үүргийг Нийслэлийн Засаг Дарга С.Амарсайханд даалгалаа.
Мөн Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, Туул тосгоны Захирагчийн ажлын албаны хоёр барилга, Баянзүрх дүүргийн есдүгээр хорооны хуучин барилга, Баянзүрх дүүргийн Цагдаагийн гуравдугаар хэлтсийн Шар хадны хэсгийн хуучин барилга, Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газрын эзэмшиж буй байр зэргийг тус бүр өмч, хувьчлалын жагсаалтаас хасах асуудлыг хэлэлцэн дэмжлээ. Дээрх барилгуудыг хувьчлалын жагсаалтад оруулаад байсан ч худалдан авах санал ирээгүй тул ийнхүү хувьчлалын жагсаалтаас хасаж байгаа аж. Түүнчлэн Чингэлтэй дүүргийн долдугаар хорооны “Өрхийн хөдөлмөр эрхлэлтийн төв”-ийн барилгыг Нийслэлийн өмчид бүртгэн авлаа. Тус барилгыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьж ашиглалтад оруулжээ.
“Ирээдүй” цогцолбор сургуулийн хөрөнгийг балансаас балансад шилжүүлэв
Сонгинохайрхан дүүргийн лаборатори “Ирээдүй” цогцолбор сургуулийг гурван хэсэг болгон хувааж, өөрчлөн байгуулсан. Иймээс сургуулийн өмчид бүртгэлтэй байсан хөрөнгийг балансаас балансад шилжүүлэх тухай асуудлыг хэлэлцлээ. Тодруулбал, сургалтын чанар хүртээмжийг сайжруулахаар “Ирээдүй” цогцолбор сургуулийг “Өнөр”, “Хөгжил” цогцолбор сургууль болгон өөрчлөн зохион байгуулсан. Харин өнөөдрийн Тэргүүлэгчдийн хурлаар “Хөгжил”, “Өнөр” сургуулиудад хуучин “Ирээдүй” цогцолбор сургуулийн хөрөнгөд бүртгэлтэй байсан тус бүр таван тэрбум гаруй, төгрөгийн хөрөнгийг балансад шилжүүлэн шийдвэрлэв.
Багахангай дүүргийн гал түймэр унтраах, аврах 80 дугаар ангийн барилгыг нийслэлийн өмчид бүртгэлээ
Мөн Багахангай дүүргийн гал түймэр унтраах, аврах 80 дугаар ангийн барилгыг нийслэлийн өмчид бүртгэн авч, хуучин байрыг актлахыг дэмжсэн бол УСУГ-аас ирүүлсэн саналын дагуу ашиглалтын шаардлага хангахгүй болсон зургаан ус түгээх байрыг нийслэлийн өмчийн бүртгэлээс хасахаар болов. Нийт 23 сая төгрөгийн өртөг бүхий эдгээр байруудыг хөрөнгөөс хасч, шинээр ус түгээх байр барихаар боллоо.
Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
HAGAS CH GESEN GADAD HELTEI HUN OLD TAVIARAI
ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр дээр шүү дарга нараа