...
...

Зорчигчийн вагон депогийн хамт олон шударга, бүтээлч багийг дэмжинэ гэв

УИХ-ын сонгуулийн 26 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшиж буй Ж.Ганбаатар, Д.Лүндээжанцан, Х.Ганхуяг нар өнөөдөр (2020.06.10) эхний уулзалтаа 10:00 цагт эхлүүллээ. Уулзалтад “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн зорчигчийн вагон депогийн ажилтан, албан хаагчид оролцож, санал бодлоо солилцов.

Монгол Улсын эдийн засгийн өсөлт, зам харилцаа, дэд бүтэц, уул уурхай, эрчим хүч, бүс нутаг олон улсын харилцаа, нийгмийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэж ирсэн төмөр замын томоохон байгууллагын хамт олныг нэр дэвшигч нар хүлээн авч уулзсаар байгаа юм. Учир нь өнгөрсөн жилүүдэд эхлүүлсэн Таван толгой - Зүүнбаян, Таван толгой – Гашуунсухайт, Нарийнсухайт - Шивээхүрэн гэх мэт чиглэлийн төмөр зам барих ажлуудыг ирэх дөрвөн жилд үргэлжлүүлэн хийж, цаашлаад Монгол Улсын эдийн засгийн хөгжилд чухал түлхэц болох шинэ чиглэлүүдэд төмөр зам барихаар МАН 2020 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөртөө тусгасан.

Тиймээс төмөр замын салбарт ажиллагсад, албан хаагчдын тулгамдаж буй асуудал болон тэдний ажиллаж буй салбарыг нь хэрхэн хөгжүүлэх тухайд санал солилцох зайлшгүй шаардлагатайг нэр дэвшигч нар уулзалтын үеэр онцолж хэллээ. Энэ удаагийн ээлжит уулзалтад оролцож байгаа зорчигчийн вагон депогийн хамт олон бол зорчигч, үйлчлүүлэгчийнхээ ая тухтай, аюулгүй байдлыг хангахад чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг төмөр замын чухал алба юм байна.

Тухайлбал, зорчигчийн вагоны засвар, техникийн үйлчилгээг шаардлагад нийцүүлж, зорчигчийн галт тэрэгний бүрэлдэхүүнийг бүрэн бэлтгэх үүрэг хүлээдэг гэнэ.

Тиймээс тэдний албанд орчин үеийн техник технологийн шинэчлэлээс нэвтрүүлж, ажилтан, албан хаагчийн нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд гар бие оролцож чадах бүтээлч баг Жамбалын Ганбаатар, Данзангийн Лүндээжанцан, Хассуурийн Ганхуяг нарыг дэмжинэ гэдгээ уулзалтад оролцогч, ажилтан, албан хаагчид хэлж байлаа.

Нэр дэвшигч нар ч зорчигчийн вагон депогийн хамт олны ажлын байр, техник технологийн нөхцөлийг нүдээр үзэж танилцав.

Уулзалтын үеэр МАН-ын дэвшүүлж буй мөрийн хөтөлбөр ирэх дөрвөн жилд биеллээ олж, Монголын Үндэсний төмөр замын сүлжээ улам өргөжин тэлэхийн өлзийтэй ерөөлийг ахмадуудын төлөөлөл нэр дэвшигч нарт хэлж байлаа.
 

 Эх сурвалж: УИХ-ын сонгуулийн 26-р тойрог Баянгол дүүрэгт

Монгол Ардын Намаас нэр дэвшигчдийн сонгуулийн штаб

Онцлох мэдээ