Улсын Онцгой комиссын хурал УИХ-ын чуулганы хуралдаанаас хамаараад түр завсарлаад байна. Дотооддоо хязгаарлалтад буй үйлчилгээний байгууллагуудаа халдваргүйтэл, ариутгалын дор нээх тухай хэлэлцэж байгаа аж.
Дэлхийн 216 улсад халдвар тархаж, 10,4 сая хүн халдвар авч, хөрш орнуудад халдварын давалгаа дахин эрчимжиж, халдварын нууц үе 19 дэх хоног дээрээ илэрч байна.
Эрсдлийг мэргэжлийн байгууллагууд тооцоолсныг Засгийн газар, Улсын Онцгой комисс харгалзаж байна. Хурлын дараагаар нэгдсэн мэдээлэл өгнө гэж Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлстээс мэдээлэв.
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250