МАН-ын Бага хурлын VII хуралдаан Тусгаар тогтнолын ордонд үргэлжилж байна. Бага хурлыг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг нар удирдан явуулж байна.
2020 оны УИХ-ын сонгуульд олонх болсон намаас Монгол Улсын Ерөнхий сайд сонгогддог. Энэ дагуу МАН-ын бага хурал болж, гишүүдийн 100 хувийн саналаар У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар сонгохыг дэмжлээ.
Өнөөдөр үдээс хойш 15.00 цагт хуралдан УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайдыг томилох асуудлыг хэлэлцэнэ.
Сануулахад, УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн үр дүнд байгуулагдсан найм дахь удаагийн парламент өчигдөр /2020.06.30/ анхдугаар хуралдаанаа хийж, УИХ-ын даргаар Г.Занданшатарыг улираан томилсон төдийгүй УИХ дахь МАН-ын бүлгийн даргаар Д.Тогтохсүрэнг, дэд даргаар Б.Жавхланг томилсон билээ.
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250