“ЖИТАЙМ”-ын сүлжээний Э.Оюунчимэгт холбогдох 2020 оны долдугаар сарын 17-ны өдрийн шүүх хуралдааны 2020 ШЦТ / 687 тоот шийтгэх тогтоол хүчин төгөлдөр боллоо.
Тус шүүхийн тамгын газраас хэргийн хохирогч, иргэний хариуцагч нарт шийтгэх тогтоолыг гардуулах ажлыг 2020 оны наймдугаар сарын 12-25-ны өдрийг дуустал ажлын 10 хоногт багтаан зохион байгуулахаар ажиллаж байна.
Иймд хэргийн оролцогчид шийтгэх тогтоол гардан авахдаа иргэний бичиг баримттай ирэхийг мэдэгдье.
Шүүхийн хаяг: Сонгинохайрхан дүүрэг 1-р хороолол 17-р хороо 32-р байрны ард байрлах Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн байр. Утас. Харилцах утас: 89082088
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250