...
...

СЕХ-г П.Дэлгэрнаран, Д.Даваа-Очир нар удирдана

УИХ-ын ээлжит бус чуулган өнгөрсөн баасан /2020.08.28/ гарагт хаалтаа хийсэн. Ээлжит бус чуулган хаалтаа хийхээс өмнө Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн болон Нарийн бичгийн дарга Ц.Болдсайхан нарын дөрвөн хүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн билээ. Тэд өөрийн хүсэлтээ ажлаа хүлээлгэж өгч байгаа юм. 

Тэгвэл тэдний оронд П.Дэлгэрнаран болон Д.Даваа-Очир нарыг томиллоо. Өөрөөр хэлбэл, СЕХ-ны даргаар П.Дэлгэрнаран, Нарийн бичгийн даргаар Д.Даваа-Очирыг томлсон байна. 

Пүрвээгийн Дэлгэрнаран нь 1964 онд Улаанбаатар хотод төрсөн. 56 настай. Улсад 32 жил ажиллаж байгаа бөгөөд үүнээс төрийн албанд 7 дахь жилдээ ажиллаж байгаа туршлагатай. 1989 онд ЗХУ-ын Москвагийн Цэргийн дээд сургуулийг улс төр судлаач мэргэжлээр, 1996 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн. 1989-1990 онд Талх чихэр үйлдвэрийн хорооны дарга, 1990-1991 онд Улаанбаатар хотын Хөдөлмөрч залуучуудын эвлэлийн дэд дарга, 1991-1993 онд Улаанбаатар хотын Залуучуудын холбооны дарга, 1993-1995 онд Хүн ам, бодлого хөгжлийн яаманд ахлах түшмэл, 1995-1997 онд Улсын Их Хурал дахь намын бүлэгт зөвлөх, 1997-1999 онд “Прогоноз” төвд эрдэм шинжилгээний ажилтан, 1999-2000 онд Үндэсний соёл, амралтын хүрээлэнгийн захирал, 2000-2003 онд Нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга, 2003-2005 онд Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогч, 2007-2012 онд “Автобус 3” компанийн захирал, 2012-2013 онд Автотээврийн газрын дарга, 2012-2020 онд “Автотээврийн үндэсний төв” төрийн өмчит үйлчилгээний газрын тэргүүн дэд захирал, захиралын зөвлөх, 2020 оны 08 дугаар сараас Улсын Их Хурлын Тамгын газрын Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн ахлах референтээр ажиллаж байсан туршлагатай.  

Харин Даваанямын Даваа-Очир нь 57 настай. 1982-1987 онд ОХУ-ын Дотоод явдлын яамны академид эрх зүйч мэргэжлээр тус тус суралцаж төгсчээ. 2005 онд ОХУ-ын Дотоод явдлын яамны академид хууль зүйн ухааны докторын зэрэг,  2006 онд профессор цол хамгаалсан. Д.Даваа-Очир нь 39 жил төрийн албанд ажилласан. Д.Даваа-Очир нь 1981 оноос хойш 39 жил хуулийн байгууллагад ажилласан, туршлагатай нэгэн гэдгийг онцоллоо. Мэргэжлийн өндөр боловсрол, мэдлэг, мэргэшлийн ур чадвар, удирдах ажилтны дадлага туршлага зэргийг харгалзан Сонгуулийн ерөнхий хорооны Нарийн бичгийн даргаар томиллоо.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ