...
...

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-гийн АЙЛЧЛАЛ эхэллээ

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Н.Энхтайваны урилгаар Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И-гийн Монгол Улсад хийж буй айлчлал эхэллээ.

Хоёр талын албаны хүмүүс БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И-г “Чингис Хаан” олон улсын нисэх онгоцны буудалд угтав.

Айлчлалын эхэнд Монгол Улсын Гадаад хэргийн сайд Н.Энхтайван, БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И нар ганцаарчилж уулзах бөгөөд хэд хэдэн хэлэлцээнд  гарын үсэг зурна. Хэлэлцээнд гарын үсэг зурсны дараа хоёр талын сайд нар хамтарсан мэдэгдэл хийхээр болжээ.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ