Дэлхий нийтэд тархсан цар тахлын улмаас УОК-оос шинэ жил тэмдэглэхгүй байх саналыг Засгийн газарт хүргүүлсэн байна. Уг саналыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд, шинэ жил тэмдэглэхгүй байх нь зүйтэй гэж үзжээ.
Энэ талаар Шадар сайд Я.Содбаатар "цар тахлын үед амаргүй олон шийдвэр гаргаж байна. КОВИД-19 халдварыг дотооддоо алдаагүй учир хориглосон худалдаа, үйлчилгээ алга. Гэхдээ цар тахлыг даван туулах хүртэл олон нийтийн арга хэмжээг хязгаарлах талдаа байна. Үйлчилгээний салбарууд хэцүү байдалд байгааг ойлгож байна. Гэхдээ гэр бүлийн хүрээнд тэмдэглэхийг дэмжиж байгаа" гэлээ.
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250