...
...

Хөл хориог сунгах эсэх шийдвэрийг ЭНЭ 7 ХОНОГТ гаргана

Засгийн газар өнөөдөр (2020.11.23) ээлжит бусаар хуралдлаа. Хурлын шийдвэрийн талаар Засгийн газрын гишүүд мэдээлэл хийлээ.

Шадар сайд Я.Содбаатар хөл хорионы хугацаа цааш хэр хугацаанд үргэлжлэх тухайд, "Хоёр голомтыг хумихын төлөө ажиллаж байна. Одоогоор тэдэн хувьтай гэж тоо зарлах болоогүй байна. Төлөвлөсний дагуу ажиллаж байна. Сэлэнгэ аймгийн иргэдийг шинжилгээнд хамруулах ажил 70 хувьтай явж байна. Улаанбаатар төмөр замын голомтын 15 мянга гаруй хүнийг хамруулах ёстой. Одоо 300 гаруй хүн үлдсэн байна. Дархан-Уул аймгийн өрх бүрийг шинжилгээнд хамруулж эхэлсэн. Айл бүрээс нэг хүнийг гэсэн үг. Энэ мэтээр арга хэмжээг авч байна. "Эрдэнэт"-ийн 6000 гаруй хүнийг бүгдийг хамруулсан. Нэг ч эерэг хариу гараагүй. Өнөөдөртөө бид 

Энэ долоо хоногийн сүүлээр Засгийн газар хуралдаж, шийдвэр гаргана. Хэд хэдэн хувилбар тооцож байна. Хөл хориог сунгавал яахав, хэсэгчилсэн байдлаар шийдвэл яах вэ, хэвийн байдалд шилжүүлбэл яах вэ гэдэг асуудлыг хэлэлцэнэ. Энэ долоо хоногийн дундуур холбогдох хэд хэдэн байгууламжийн дүгнэлтүүд гарах ёстой. Түүнийг харж байж арванхоёрдугаар сарын 1-нээ цааш ямар арга хэмжээ авахыг шийднэ. Эрсдэл өндөр хэвээрээ байгаа. Тархах магадлалтай гэж гарч байгаа" гэлээ. 

Онцлох мэдээ