...
...

Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсангүй

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. 2021 оны төсөвт бүхэлд нь тавьсан Ерөнхийлөгчийн хоригийн талаар гишүүд асуулт асууж, үг хэлэв. Хуралдаанд оролцсон гишүүдийн ихэнх нь Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах боломжгүй гэсэн байр сууриа илэрхийлсэн тул УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат нар чуулганыг орхин гарлаа. Ингээд санал хураалт явуулахад Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсангүй.

УИХ-ын Дэгийн тухай хуулийн дагуу санал хураалтыг гараа өргөж явуулах горимын саналыг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн гаргаrж, уг саналыг дэмжив. Ингээд төсөвт бүхэлд нь тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах боломжгүй гэсэн байнгын хороодын дүгнэлтээр санал хураалт явууллаа. Хуралдаанд оролцсон гишүүдийн 82 хувийн саналаар Ерөнхийлөгчийг хоригийг хүлээж авсангүй.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ