...
...

ЗАСГИЙН ГАЗАР: Хөл хориог ИРЭХ ДАВАА ГАРАГТ сулруулах шийдвэрийг гаргалаа

Долоо хоног бүрийн лхагва гарагт Засгийн газрын ээлжит хуралдаан болдог. Яг одоо Төрийн ордонд Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Хуралдаан 08:00 цагт эхэлсэн бөгөөд хэд, хэдэн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээр төлөвлөсөн байна. Үүний дотор улсын хэмжээнд тогтоогоод байгаа өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг буюу хатуу хөл хориог сунгах эсэх асуудал багтжээ. Монгол Улсын Засгийн газар болон Улсын Онцгой комиссын шийдвэрээр хатуу хөл хориог ирэх баасан /2020.12.11/ гараг хүртэл сунгасан билээ. 

Тэгвэл Засгийн газрын гишүүдэд Улсын Онцгой комиссын дарга, Шадар сайд Я.Содбаатар мэдээлэл өглөө.

Тэрбээр "Хөл хориог бүтэн 30 хоног барьж ажиллалаа. Цаашид үйл ажиллагаагаа сайжруулж, ажиллах болно. Халдварын голомтыг хумих, эрсдлийг бууруулах зорилгоор хөл хориог үе шаттай бууруулах нь зүйтэй гэж үзлээ. Нийслэл, Архангай, Сэлэнгэ аймагт гурав хоногоор сунгах саналыг Улсын Онцгой комиссоос гаргасан. Харин даваа гарагаас хөл хориог цуцалж, өндөржүүлсэн бэлэн байдалд шилжих саналыг гаргаж байна" хэмээн онцоллоо. 

Харин Засгийн газрын тэргүүн, Ерөнхий сайд У.Хүрэлсүх хатуу хөл хориог ирэх даваа гарагаас сулруулж өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж ажиллах чиглэл өглөө.

 
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ