...
...

ХӨСҮТ: Гурав хоног вирус ялгаруулахгүй, эмнэл зүйн шинж илрэхгүй бол эмнэлгээс гаргадаг

ЭМЯ-наас өнөөдрийн /2020.12.14/ ээлжит мэдээллээ өгсний дараа сэтгүүлчдийн асуултыг хүргэж байна. 

-Амгалан гаалийн ажилтанг шинэ голомт гэж ойлгож байгаа. Тухайн иргэн хаанаас халдвар авсан бэ?

ХӨСҮТ-ИЙН ТАНДАЛТ СУДАЛГААНЫ АЛБАНЫ ДАРГА А.АМБАСЭЛМАА:

-Амгалан гаалийн ажилтан хаанаас халдвар авсан талаарх тандалт үргэлжилж байна. Улаанбаатар  болон Сэлэнгэ аймагт халдварын том голомт үүсэн. Үүний дараа алаг цоог энд тэнд өвчлөл бүртгэгдэх асуудал байдаг. Энэ бол шинэ төрлийн вирус, агаар дуслаар дамждаг учраас хаанаас ч өвчлөл гарах эрсдэл өндөр байдаг. Эгзэгтэй газар тандалт хийж, шинжилгээ авдаг учраас Амгалан гаалийн ажилтанг олж авсан. Энэ хүний хавьтлуудыг эрэн сурвалжилж хойноос нь хөөцөлдөх асуудал байна. Одоогоор ойрын болон хоёр дахь хавьтал болох 200 гаруй хүнээс шинжилгээ хийхэд бүгд сөрөг гарсан. Гэхдээ тандалт одоо ч үргэлжилж байна.

-ХӨСҮТ-д томографик аппарат байдаггүй гэх шүүмжлэл их ирэх юм. Эдгэрсэн хүмүүсийн уушгийг томографик аппаратаар хардаг уу. Ямар шалгуураар эдгэрсэн гэж үздэг вэ?

-ХӨСҮТ-д сити томографик аппарат байгаа. Эдгэрсэн гэж гаргах ДЭМБ-ийн шалгуур байдаг. Бүх стандарт эмчилгээг хийгээд, ДЭМБ-ын шалгуур, Эрүүл мэндийн сайдын тушаалыг үндэслэж тухайн иргэнийг гаргадаг. Эмнэлзүйн шинж тэмдэг илрэхгүй байх, вирус ялгаруулахгүй байх зэргээр гурав хоног ажиглаад гаргадаг.

-Хөдөө буцах хүсэлтэй хэдэн хүн байна вэ. Хэрхэн шинжилгээгээ авч байна вэ?

-Улаанбаатар хотоос гарах хүсэлтэй 387687 иргэн хандсан. Одоогоор 380229 хүний шинжилгээ хийгдээд, бүгд сөрөг гарсан. Өчигдөр Улаанбаатар хотоос 1771 иргэн гадагш гарсан бол 2062 иргэн орж ирсэн. Орсон гарсан тоон үзүүлэлт өдөр бүр өөр өөр тоо гарч байгаа.

-Арваннэгдүгээр сард ирэхээр нэрс нь баталгаажсан иргэд энэ сарын нислэгт багтаж байгаа юу?

ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМНЫ КОНСУЛЫН ГАЗРЫН ЗАХИРАЛ Л.МӨНХТҮШИГ:

-Арваннэгдүгээр сарын 19-нд Франкфурт руу 258 хүний суудалтай тусгай үүргийн онгоц нисгэхээр төлөвлөж байсан. Нэрс нь баталгаажсан иргэд бүгд ирнэ.

Нислэг цуцлагдсантай холбоотой чиглэл өгөөд судалгаа ирүүлсний дагуу 17 улсад 105 иргэний мэдээлэл аваад, эмзэг бүлэгт тооцогдох 48 иргэнд тусгаарлах байрны зардал болоод тийзний зардлыг өгөхөөр ажиллаж байна.  

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ