...
...

С.Эрдэнэ: Хуучин байрандаа, шинэ тамгатай ажилдаа орлоо

Ардчилсан намын дарга С.Эрдэнэ мэдээлэл хийлээ.

Тус намын Их хурал арванхоёрдугаар сарын 18-нд болж, үндсэн дүрмээ өөрчилсөн билээ. Харин энэ хурлыг С.Эрдэнэ хүчингүй хэмээн үзэж байгаа аж. Ингээд шүүхэд хандаж, шүүхийн шийдвэр гарсан талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр “Намын үндсэн дүрмийн дагуу дараагийн шинэ дарга томилогдох хүртэл дэд даргад түр эрх шилжүүлээд, ажилласан. Өнгөрсөн зургаан сарын хугацаанд удаа дараа шаардлага, сануулга өгч ажилласан боловч түр үүрэг хүлээж байсан хүн маань дүрмийн бус үйлдэл хийсэн. Ингээд хамгийн сүүлд АН-ын Их хурлыг дүрмийн бус байдлаар, эрхгүй этгээд зарлаж, дүрмийн бус хурал хийсэн. Энэ хурлыг эсэргүүцэж, дүрмийн бус хурал хийсэн этгээдийн түр эрхийг цуцалж, АН-ын тамгыг буцааж өгөх шаардлага тавьсан. Харамсалтай нь, удаа дараа шаардлага биелүүлээгүй учир хуулийн байгууллагад хандсан. УБЕГ-т асуудал тавьж, тус газраас хяналт, шалгалт хийгээд дүгнэлт гаргасан. Өнөөдөр АН-ын тамга, тэмдэг, эрхийг хууль ёсны намын дарга С.Эрдэнэд шилжүүлэх нь зүйтэй гэдэг шийдвэр гарсан учраас шийдвэрийн дагуу ажилдаа орсон. Түр эрх эдэлж байсан нөхөр дээр байгаа тамгыг хүчингүй болгож, шинээр АН-ын тамга хийлгэх эрх надад олгосон. Үүн дагуу АН-ын тамгыг хийлгэж, хүчин төгөлдөр үйл ажиллагаагаа эхэлж байна. Хуучин төв байрандаа үйл ажиллагаа явуулж, эрх бүхий албан тушаалтнууд ажилдаа орлоо. Дүрмийн дагуу дараагийн даргыг сонгох, намын Их хурлыг зарлах үүрэгтэй ажлын хэсэг гаргасан. Тэдний гол зорилго нь намын даргын сунгаа, Үндэсний бодлогын хорооны гишүүдийн шинэчлэл, дараагийн их хурлыг товлох ажил хийнэ” гэлээ.

Ц.Туваанд байсан тамга хүчингүй болсон

Мөн тэрбээр "Монгол Улс хуультай улс. Зөвхөн хууль дээдлэх зарчмаар ажиллана. Хууль ёсны эрх бүхий байгууллагаас олгогдсон тамга, тэмдэг бүхий нам нь энд ажиллаж байна. Улсын Дээд шүүх дээр АН-ыг бүртгэсэн, С.Эрдэнэ тус намын дарга гэж бүртгэсэн бүртгэл хүчин төгөлдөр хэвээр байгаа. Хоёрдугаарт, УБЕГ-т энэ бүртгэл хэвээр байгаа. Дээд шүүхийн цахим бүртгэл дээр намын даргын үүрэг гүйцэтгэгч гэж бүртгэсэн нь хууль бус үйл ажиллагаа. Шаардлагатай гэж үзвэл цахим мэдээллийн санд дур мэдэн өөрчлөлт оруулсан этгээдэд хариуцлага тооцуулна. Манай намын үндсэн дүрэмд намын даргын үүрэг гүйцэтгэгч гэдэг албан тушаал байхгүй. Өөрийгөө эрхтэй гээд байгаа нөхөр дээр байсан 1117237845 гэсэн дугаартай тамга хүчингүй болсон. Өнөөдрөөс хүчин төгөлдөр тамга надад байна. Бүх банк санхүү, татвар даатгал, хууль шүүхийн байгууллагад бид албан тоот хүргүүлсэн. АН хоёр хуваагдсан гэсэн асуудал байхгүй.

Би өнөөдөр АН-ын дарга, гишүүн хэвээрээ байна. Эрх мэдэл хадгалах зорилго надад байхгүй. Би намынхаа дүрмийн хүрээнд ажиллаж байна. Дүрмийн бус зүйл яваад байгаа нь энэ намыг улам муухай харагдуулна. Дүрмийн бус үйл ажиллагааг дуугүй хараад суух уу. Энэ намыг улам муухай харагдуулна. Өр төлбөр өгөх мөнгө төгрөг огт байхгүй зүйл биш" гэлээ. 

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (3)
  • эрдэнэ өөрөө зайлж хүзүүгүй хүний үгэнд орохгүй явбал ардчилал чамд талархана

  • Erdeneeg namaas hyygyycnee.mal baij.ta nar hyy

  • Энэ Эрдэнэ албан тушаалаа огоогуй байсан юм бол хэлээд байгаа хугацаандаа хурал цуглаанаа хийхгуй яасан юм бэ.Худлаа тамга тэмдгээ хаяж явчихаад одоо бух мартагдсан гэж бодоод байгаа юмуу Туваанд биш Эрдэнэд арга хэмжээ авч намаас хоох нь зуйтэй

Онцлох мэдээ