Хэтэрхий өгөөмөр манай хаантан өрх бүрд 1 сая төгрөг өнөө маргаашгүй өгчих гээд байгаа юм шиг мессэжийг түгээж эхэлсэн. Гэтэл өнөөх нь төрийн санд орж ирээгүй байгаа талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хэллээ. Хэний мөнгө юуны мөнгө болохыг нь шалгахгүйгээр тараачихдаг асуудал сэрчихгүй бол сайхан зүүд юмуу даа.
Сүүлдээ хэн нь зүүдлээд байгаа юм бол гэж бодох ч шиг. Хэдийгээр улс төр хийх чухал, сандал суудалтайгаа зууралдах, сонгуульд ялах гэж хичээх зөв ч гэсэн еөөк маань заримдаа боловсрол дутаж байгаа нь харагдах юм даа.
Хэмжээгүй эрхтэй хэтэрхий мэргэн жараахайн дүрд тэр ч тоглож ханахгүй юм, тойрон хүрээлэгчид нь ч хөөргөж ханахгүй юм. Бор шувуу нисгэж зүдэрч байгаа ард иргэдээ дансаа улайстал шалгахад хүргэж яах гэсэн юм бол? Өөртэй нь санал нийлэхгүй цагаан захтнуудыг бол юутай хээтэй нь эвхээд далд хийчих юм шиг байгаа юм. Шунал ихэдвэл шулам болно шүү хаантаан?
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Наад Жөнкогоо буухаар нь шалгуулаарай төмөр замаас олон сая доллар хулгайлсан