...
...

Н.Энхбаяр: Х.Баттулга оффшортой нь үнэн бол огцрох ёстой

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2017 онд “улстөрчид, тэдний хамаарал бүхий этгээдүүдийн оффшорт нуусан 17 сая ам долларыг Монголд оруулж ирнэ, хариуцлага тооцно” хэмээн амлалт өгч, ард түмэн түүнд итгэл үзүүлэн төрийн тэргүүнээр сонгож байлаа. Гэтэл бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болох үед амлалтуудаасаа нэгийг нь ч биелүүлээгүйн дээр өөрөө оффшор бүсэд компанитай гэх мэдээлэл олон нийтийн дунд түймэр мэт тархаад байгаа билээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч төрийн тэргүүний хувиар оффшор бүсэд нуусан хөрөнгөтэй бол огцорч хариуцлага хүлээх ёстой гэдгийг ард түмэн эхнээсээ шаардаж эхлэв. Тодруулбал Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр өнөөдөр Х.Баттулга оффшортой нь үнэн бол огцрох ёстой, байхгүй бол байхгүй гэдгээ нотлох хэрэгтэй хэмээн байр сууриа илэрхийлжээ.

Тэрбээр “Ард түмэндээ хэлж өгье маш нууц мэдээлэл. Х.Баттулга яг юу хэлсэн яг тэрийг нь л шалгачих. Хэлж байгаа зүйл нь хийж байгаа ажил нь яв цав нийлж байна уу үгүй юу. Уг нь алган дээр байгаа ИЛ ЗАРЧИМ. Х.Баттулга гэдэг хүн оффшортой тэмцэж байгаа бол, өөрөө оффшорт мөнгөтэй бол хамгийн эхэнд өөрийнхөө мөнгийг оруулж ирээд ард түмэндээ өг. Дараа нь бусдын оффшорыг шалгаж тогтоогоод, луйварын мөнгө байвал хурааж аваад ард түмэнд зарцуулах ёстой. Английн Ерөнхий сайд байсан Камерон өөрөө биш аав нь оффшор бүсэсд данстай байсан. Ард түмэн аавтайгаа нэг л байж таарна гэж хардсан учир Камерон шууд огцорсон. Манайхан болохоор огцордоггүй. Улам албан тушаал ахиад нуусан мөнгөөрөө гадаадад өмч хөрөнгө худалдан авч, ямар нэгэн байдлаар сонгуульдаа тойруу замаар ашиглаж, улам төрийн өндөр албан тушаалд шигдээд байдаг. Үнэхээр оффшор данстай бол Х.Баттулга Ерөнхийлөгч огцрох ёстой. Тэрийгээ шалгуулах ёстой” хэмээжээ.

Эх сурвалж: MEDEELNE.MN

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ