...
...

УИХ-ын дарга Г.Занданшатар Баянхонгор аймагт ажиллаж байна

Тэрбээр өнөөдөр /2021.02.03/ цас зудын хүнд нөхцөлд өвөлжиж байгаа Баянхонгор аймгийн малчид, иргэдэд аж ахуйн нэгж, иргэдийн хандиваар цугласан 400 гаруй тонн малын тэжээл, хүнсний бүтээгдэхүүнийг хүлээлгэн өглөө.

Өмнө нь Засгийн газар, УОК, ХХААХҮЯ-нд хүсэлт тавьж, 480 тн өвс, 450 тн тэжээлийг үнэгүй болон хөнгөлөлттэй үнээр олгосон билээ. Тус аймагт нийтдээ 250 мянга гаруй мал хорогдоод байгаа аж.

Мөн УИХ-ын дарга Г.Занданшатар төрөлх нутгийнхаа 14,000 өрхөд хүргэх 16 ачаа тээврийн машины цуваа бүхий 140 тонн гурил, 70 тонн цагаан будаа, 100,000 ширхэг маск, 7000 ширхэг цайг тусламж болгон өгсөн байна.

УИХ-ын даргын олгосон дээрх хүнс тэжээлийн тусламжийг өнөөдрөөс сумдуудруу гаргахаар аймгийн Онцгой комиссоос төлөвлөжээ.

Хүнс тэжээлийн тусламжийн дээжээс УИХ-ын дарга Баянхонгор сумын 30 иргэнд гардуулсанаар 2021 онд Баянхонгор аймагт хэрэгжүүлэх томоохон төслүүдийн талаар танилцуулга, мэдээлэл авахаар аймгийн удирдлагуудтай уулзалт хийж байгаа аж.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (1)
  • Ene Tarvaga shardagiinhan ulsaas yamar ih yum nehej avdag yum be .Tov Halhuudaas hamgiin muu hun chanar muuta ni bayanhongoriinhon.ted zalitai shunaltai yavuurgui zantai ted hudlaa shaltag zaaj Ulsiin tosvoos hamgiin ih humsalj baina.hogiin aimag butraa

Онцлох мэдээ