Засгийн газар шинээр томилогдон, ажилдаа шаргуухан орохын зэрэгцээ эдийн засгаа өөд нь татах чухал үүрэг оногдож байгааг танхимын тэргүүн онцолж байсан. Үүнээс гадна төрийн албанд үүрлэсэн хууль бус томилгоо, бодлого шийдвэр зөрчсөн газар, агентлагийн дарга нарт хариуцлага тооцон ажиллахаа илэрхийлж байв. Арга ч үгүй. Энэ Засгийн газар цар тахлаас эхлээд хүндхэн сорилттой тулгаран ажиллах учраас төрийн албанд мөрдөгдөх стандарт, албан тушаалтнуудтай хуулийн хүрээнд ажиллах нь дамжиггүй.
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байхдаа шударга ёсыг хэрэгжүүлж байсан Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдаар томилогдсон бол Хотын даргаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн С.Амарсайхан Шадар сайдаар томилогдсон. Тэгэхээр залуу сайд нар гар сэтгэл нийлэн, төрийн албанд шинэтгэл хийж, хуулийн хүрээнд ажиллана хэмээн олон нийт хүлээж байна.
Сүүлийн үед төрийн албанд хууль бусаар шургалсан нэр бүхий хүмүүсээс болж, эгэл жирийн алба хаагчдын нэр унаад байгаа. Тухайлбал, Стандарт, хэмжил зүйн газрын “Түр дарга” Б.Билгүүний тухай олон факт баримтыг салбарынхан дэлгээд байгаа. Өдгөө “Түр дарга”-аар ажиллаж байгаа Б.Билгүүн нь Шадар сайд асан Ө.Энхтүвшингийн хууль зөрчин томилуулсан хүн. Өөрөөр хэлбэл Ө.Энхтүвшин Төрийн албаны хуулийг зөрчиж Б.Билгүүнд бараг хоёр жил хууль бус “Түр дарга”-аар ажиллах давуу байдлыг түүнд олгосон гэсэн үг. Хууль засаглаж шударга ёсны асуудал тавигдвал Шадар сайд асан Ө.Энхтүвшин ч Авлигатай тэмцэх газарт дуудагдах нь гарцаагүй юм.
“Түр дарга”-ын хувьд “Төсвийн тухай хууль” зөрчсөн, зориулалтын бусаар зарцуулсан, Засгийн газрын тогтоол зөрчсөн, албан хаагчдаа доромжилсон, төрийн албанд хууль бус томилгоо хийж, дураараа халаа сэлгээ хийсэн гэх мэт олон зөрчил байгааг Түр хорооны гишүүд баримттайгаар дэлгэсэн билээ.
Тиймээс түүний гаргасан зөрчлүүдийг Үндэсний аудитийн газар, Авлигатай тэмцэх газар, Төрийн албаны зөвлөлөөс шалгаж эхэлсэн байна. Тодотговол, Төрийн албаны зөвлөл дүгнэлтээ гаргаж, Төрийн хууль тогтоомж зөрчиж томилгоо хийсэн хэмээн үзэж зарим алба хаагчдыг нь ажлаас чөлөөлжээ.
Тэрээр өөрийн танил, найз н.Оюунтуяаг хууль зөрчин батлагдсан орон тоон дээр давхардуулан томилж, төсвийн мөнгийг үргүй зарцуулсан, мөн өөрийн танил Б.Эрхүүг төрийн захиргааны албанд томилон албан тушаалын эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан нь тогтоогджээ. “Түр дарга” Б.Билгүүн Шадар сайд Ө.Энхтүвшингийн хамгаалалтад байсан бол өдгөө Шадар сайдын Ажлын албаны дарга С.Янжинсүрэнгээр хамгаалуулдаг учраас даргын албан тушаалд жинхлэхээр сонгон шалгаруулалт зарлуулжээ. Харин Засгийн газрын хэрэг эрхлэх газар болон Төрийн албаны зөвлөл шударга шийдвэр гарган шалгалтыг нь хойшлуулсан байна. Гэвч тэрээр салбарынхаа алба хаагчдад “Би сонгон шалгаруулалтаар жинхэлсэн” гэх мэтээр худал яриа гарган албан тушаалаар далайлган, өөрийн эрхшээлдээ оруулах гэсэн үйлдэл нь аргаа барсан үйлдэл болж байгааг алба хаагчид өгүүллээ. Хууль бус бүх зүйл нь ил болсон тэрээр албан тушаалдаа үлдэх гэж улайран, хэвлэл мэдээллийн байгууллагуудад мөнгө цацаж өөрийн талаар янз бүрийн мэдээлэл тарааж энэхүү ажилдаа алба хаагчдаа дайчилсан байна. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улсын Их Хурлын индэр дээрээс “Миний тэргүүлсэн Засгийн газар зөвхөн хууль засагладаг Засгийн газар байна” гэж мэдэгдсэн. Мөнхүү Шадар сайд С.Амарсайхан ч энэ тал дээр зарчим барьж ажиллахаа мэдэгдсэн учраас хууль зөрчин суугаа “Түр дарга” Б.Билгүүн мэт нь зайгаа тавьж өгөх нь тодорхой болж байна. Шинэ Засгийн газар ч энэ мэт хууль бус дураар авирладаг нөхдөөсөө эхлээд салах нь тодорхой харагдана.
Билгүүн дарга хулхи бензин үйлдвэрлэгч том артай юм гэсэн
https://tumen.mn/p/12606.html?fbclid=IwAR3J469cXipjHootVcXCdFYwtkfYfJDQXHN7folosy1jauKfCctF3EvqnRY
манай гантөмөрийн хийдэг ажил л энэ архив нь байна дөө хөөрхийс http://www.info.mn/news/13448.htm
гүй юмаа төрийн албанд мерит зарчмаараа өсөж дэвжиж чадаж байгаа цөөхөн залуу удирдлагын нэг. Энэ харлуулж гүтгээд байгаа нөхдүүд зөвхөн хувийн эрх ашгийн үүднээс шүү. Энэ тэнд худал хэлж хүний нэр барьж ажлаа бүтээдэг нөхөд гарах гарцгүй болхоор өөрсдийнх нь хувийн эрх ашиг явахгүй болоод ирэхээрээ зохион байгуулалттай хүнийг гүтгэдэг. Тэр бүх зүйл нь үнэн зөвөөрөө гараад ирэхээр одоо сэдэв олдохгүй их л сандарцгааж байгаа даа. СХЗГ унасан салбар байсан нь үнэн шалтгаан нь хуучин удирдлага буюу Гантөмөр Г.Билгүүн НямЭрдэнэ Намжил 4 өөрсдөө шүү дээ. одоо харин босгож байгаа удахгүй үр дүн нь харагдаад хийсэн ажил нь өмнөөс нь ярих болвуу.Б. Билгүүн бол ажил хэрэгч зөв шударга боловсон залуу. Ажилд нь илүү их амжилт хүсэе. Хүчтэй байж шаар шавхруунуудыг гөвөөд дэвсээд өгөөрэй
Тийм байлгүй дээ. Энэ түр дарга салбарыг баллаж, авилгалын тогтолцоотой болгох гээд байсан юм