...
...

С.Амарсайхан: Ирэх сарын 01-нээс сурагчдыг танхимаар хичээллүүлэх нь ЭРСДЭЛТЭЙ

Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн /2021.02.17/ ээлжит хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна. Хуралдаанаар ирэх гуравдугаар сарын 01-ний өдрөөс сургууль, цэцэрлэгийг танхимаар хичээллэх эсэх асуудлыг хэлэлцэж байгаа талаар албаныхан мэдээллээ. 

Учир нь, Боловсрол шинжлэх ухааны яамнаас ирэх сарын 01-нээс сурагчдыг танхимаар хичээллүүлэх байр суурийг илэрхийлээд байгаа юм. Тэгвэл салбар яамны дээрх саналыг Улсын Онцгой комиссын дарга, Шадар сайд С.Амарсайхан эсрэг байр суурьтай байгаа аж. Өөрөөр хэлбэл, Шадар сайдын зүгээс сурагчдыг танхимаар хичээллүүлэх нь эрсдэлтэй гэж үзэж байгаа юм байна. 

Энэ талаар Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг өнөөдрийн 11:00 цагийн мэдээллээрээ хэллээ. Тэрбээр “Ирэх сарын 1-нээс танхимын хичээлийг эхлүүлэх байр сууриа Боловсрол, шинжлэх ухааны яамнаас илэрхийлсэн. Өчигдөр болсон УОК-ын өргөтгөсөн тавдугаар хуралдаанаар Шадар сайд танхимаар хичээллүүлэх нь хүүхдэд маш их эрсдэлтэй гэсэн байр сууриа илэрхийлсэн. Коронавирусийн эсрэг дархлаажуулалтын ажил энэ сарын сүүлээр эхэлнэ. Ингээд гурав болон дөрөвдүгээр сард дархлаажуулалт үргэлжилнэ. Энэ нь нэг талаар эрсдэлтэй цаг хугацаа болох тул танхимаар хичээллүүлэх нь хүүхдэд эрсдэл үүсгэнэ" гэж ярилаа.

Гэхдээ эцсийн шийд гараагүй гэдгийг яриандаа тодотголоо. Засгийн газрын ээлжит хуралдаанаар ямар шийдвэр гарсан талаар эргэн мэдээлэх болно. 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (1)
  • Амарсайхан даргын зөв вакцинаа тарьж иргэдээ хамгаалалт хийсний дараа хичээлээ хийсэн нь дээр шүү,монголын ирээдүй иргэдээ хамгаалаарай Амараа даргаа

Онцлох мэдээ