Монгол даяар болж байгаа энэ сунгаа ганц АН-ын даргын сунгаа гэхэд гадаад, дотоодын нөлөөлөл ихтэй, төрийн сонгуулиас ч илүү өрсөлдөөнтэй болж байна. Цахимаар санал хураалтаа явуулж байгаа Эрдэнийн сунгаанд гадныхан хүртэл оролцож, ОХУ-аас хакердсан гэсэн мэдээлэл урьдчилсан байдлаар тараад байна. Үүнээс болж Эрдэнийн санал хураалт цаг орчим гацсан бөгөөд саналын дүнд оросууд юу "шургуулж" будлиулсныг таашгүй. Харин цаасаар саналаа авч буй "Тувааны" АН-ынхан бүр улаан цагаандаа гараад О.Цогтгэрэлийг дэмжээрэй гэж 200-200 мянган төгрөг тараажээ. Энэ мөнгө тараалтыг БГД дээр НИТХ төлөөлөгч асан Увсын гаралтай Одонтунгалаг гардан хийжээ. Ерөнхийлөгч Х.Баттулгын АН-ын дарга болгохоор улайрч буй О.Цогтгэрэл нь Увс аймгаас УИХ-д сонгогдсон бөгөөд Одонтунгалагийн нэр дэвшихээр гурван жил тойглосон тойрогт нь нэр дэвшиж УИХ-д сонгогдож байсан юм.
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250