...
...

Хотын дарга, браво

Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнээс хойш Улаанбаатарчууд гэртээ л сууж байна. Засгаас өгсөн 300 мянган төгрөг нь дуусаагүй байгаа тул жагсаал цуглаандаа тулах, уур бухимдал харьцангуй бага байх шиг. Хийлгэх вакцингүй улс гэртээ “хэвтэхээс” өөр юу хийх вэ. Өдрөөс өдөрт нэмэгдэх халдварын тоондоо ч бид дасаж эхэллээ. Хатуу хөл хориог хамгийн сайн ашиглаж чадаж байгаа нь хотын дарга Д.Сумъяабазар л байна. 

Яаж гэж үү, тэрбээр энэ боломжийг ашиглан Улаанбаатарын гудамж, зам, талбайн арчлалтыг хийж эхэлжээ.

Ашиглалтад ороод хэдэн жилийн нүүр үзсэн замууд эхнээсээ хагарч, цуурч эхэлсэн байна лээ. Тэгвэл хатуу хөл хорины 15 хоногийг ашиглан зам засвар, нөхөөсийн ажлыг эхлүүлсэн нь ажлын өдрүүдэд зам хааж засвар хийн иргэдийн бухимдлыг төрүүлдэг байдлаас лав л энэ жилдээ ангид байх нь. Замын хөдөлгөөн сийрэг байгаа дээр нь замаа засаад эхэлсэнд талархах иргэд олон байна. Цаашлаад хөшөө дурсгал, гэрэл, самбаруудыг цэмбийтэл угааж, гудамж талбайн ариутгал, халдваргүйтгэл хийж байгаа нь иргэдийн талархлыг хүлээгээд байгаа юм.

Монгол Улсын нийслэл байна, бидний нүүр царай байна даа. Ядаж л үсээ толийтол самнан, хувцасаа угаагаад өмссөн хүүхэд шиг гэрэлтэж байна шүү.  Ядаж л иргэдийн сэтгэл тэнэгэр, цэмцгэр гудамжинд хүүхдээ салхилуулахад хэчнээн аштай байх вэ. Боломж бүрийг ингэж анзаарч, цаг алдалгүй ажиллавал хотын дарга минь үргэлж, Браво шүү!
 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ