...
...

Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрсэн гэв үү

АН-ын дотоод хагаралдаан өлсгөлөн болон хувирсан бол  өнөөдрөөс  мөнгөний өрсөлдөөн рүү шилжжээ. Тодруулбал, яг одоогийн байдлаар талбай дээр өлсөж буй АН-ын бүлгийн гишүүдийг тойроод жагсагчид цугларч эхэлсэн бол нөгөө АН болох М.Тулгатын талаас “Шонхор товер”-ын гаднах талбайд 300 орчим хүнийг цуглуулаад байна. Өлсөгчдийн  талаас хөл хориог сулруулахтай  зэрэгцэн иргэдийг цуглуулж, жагсаал цуглаан зохион байгуулахаар эртнээс төлөвлөсөн бол  С.Эрдэнийн тал ч мөн үүний эсрэг тэмцэхээр шийдсэн гэнэ. Ингэснээр Н.Алтанхуяг, А.Адьяасүрэн нарын санаачилгаар АН-ын бүлгийн гишүүд тус бүр 100 сая төгрөг гаргаж, жагсаал цуглааныг санхүүжүүлж эхэлсэн гэх мэдээлэл гарч эхэлээ.  Харин тэдний энэ их мөнгө жагсагчдын ханшийг өсгөснөөр нэг хүн 60  мянган төгрөгийн бонустайгаар  жагсаал цуглаанд хүч нэмж байгааг  талбай орчимд байгаа иргэд мэдээлж байна.

Ингэж АН-ын дотоод хагаралдаан их мөнгөний хүчээр  төв талбайд гарч ирлээ. Эрх мэдэл, албан тушаалын төлөө ингэж мөнгөний өрсөлдөөн явуулж эхэлсэн АН-ынхны хөлд ард түмэн хохирох өндөр эрсдэлтэйг энд сануулъя. Цар тахлын аюул өнөөдөр ч манай улсад нүүрлэсэн хэвээр,  хоногт нас барах хүмүүсийн тоо  таваас буурахаа больсон хүнд цагт ард иргэд асуудалд ухаалгаар хандаж, элдэв хатгаас, улс төрийн ашиг хонжоо хайсан бохир мөнгөний төлөө өөрсдийгөө эрсдэлд оруулахгүй байхыг зориуд анхааруулъя.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (4)
  • Аймаар юмаа. Улс төрийн золиос нь ард түмэн. УИХын гишүүд ийм ч байх гэждээ. Тэдэнд хууль үйлчилдэггүй юм уу

  • Күүкээ арай л их айжиину комунист дарангуйлагч бөөс юмдаа

  • ymar hudalch ym we vvniig bichsen hvniig olj uguh gazar ni ugcun ni deer baih. Arial ymaa irgen bid shudraga esnii tuluu sanal bodloo heleh erh baihgvi bolsonbaina

  • Олон нам сольсон, олон эхнэр сольсон, олон түмнийг хуурч мэхэлсэн хулгайч, луйварчид хонгилын шүүх нь нурж, гэмт хэрэг нь илрэнэ гэхээс үхтэл айж байна даа.

Онцлох мэдээ