Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох нэр дэвшигчид өнөөдөр СЕХ-нд баримт материалаа хүргүүлэх хуулийн хугацаатай өдөр. Харин одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгын талын буюу Н.Алтанхуяг тэргүүтэй АН-ын гишүүд өөрсдийн намын дотоод асуудлаа шийдвэрлэж чадаагүйгээс үүссэн маргаанаа СЕХ-ны удирдлагуудад гаргаж, “агсам” тавилаа.
Өөрөөр хэлбэл, СЕХ-ны дарга П.Дэлгэрнарангийн “Дээд шүүхийн бүртгэлийг үндэслэн тус намын нэр дэвшигчийн материалыг хүлээж авах боломжгүй” гэж хариулсанд өширхөж, эрээ цээргүй үг хэллэг хэрэглэлээ. Тодруулбал, АН-ын гишүүд СЕХ-ны дотоод ажилд шууд оролцож, Дээд шүүхэд бүртгэлгүй даргатай АН-ын нэр дэвшигчийг бүртгэж авахыг тулгаж, СЕХ-ны удирдлагуудыг дарамталлаа.
Ардчилсан сонгуулийн өнгөрсөн 30 жилийн түүхэнд өнөөдрийнх шиг СЕХ-ны дарга болон гишүүдийг шууд хуралдахыг шаардаж, олон нийтийн өмнө ил цагаан загнаж, материалаа хүлээж авахыг тулгаж байсан тохиолдол гарч байгаагүй. Өөрөөр хэлбэл, хууль бус аргаар сонгуульд оролцох гэж ийнхүү улайрч байсан тохиолдол гарч байсангүй. АН-аас нэр дэвшихээр улайрч байсан Х.Баттулга Цэцэд нөлөөлөхөөр уулзалт хийж, нөлөөлөхийг оролдож байсан. Харин өнөөдөр АН-ынхан Н.Алтанхуягийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээр хүчээр бүртгүүлэхээр УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Ж.Батсуурь нар гишүүний бүрэн эрх ярьж, СЕХ-ны даргыг сүрдүүлж, бүртгэхгүй бол олон нийтийг тэмцэлд уриалж босно гэх утга бүхий мэдээлэл хийлээ. Бүх ард түмний эв нэгдлийг хангах Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байгаа хүн ийм бусармаг юм яриад сууж болох уу.
Б.Саруул
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
АН-ынхан өөрсдөө яагаад нэг хүнээ гаргаж чадахгүй байнаа. Үүнд нь хэн буруутай юм бэ
Ж.Батсуурь гэж нэг "Эрээнд тийм байдаг ийм байдаг" гэж донгосч байдаг мудак
Өөрсдөө үндсэн хуулиа батлалцчихаад зөрчөөд байж болох уу? Тэгвэл хууль батлах, бодлого боловсруулах гэж сонгогдох хэрэг байсан уу? АН-ынхны дээрэнгүй байдал хэрээс хэтэрч байна. Эд нарт холбогдох хуулийн үйлчлэл байдаггүй юм уу
Хуулиа баримталж нэг л хүн АН-аас нэр дэвших ёстой. Тиймээс АН-ынхан дотоод хэрүүлээ шийдэж хэнийг нэр дэвшүүлэхээ өөрсдөө шийдээчээ
Ядаж их хуралд сонгогдож чадаад гишүүн хийж байгаа хүнийг ерөнхийлөгч, ерөнхий сайд болгодог хуультай болмоор юм. Тэгвэл нэр дэвшигчдийн шалгуур дээшлэх юм байна.