...
...

ХҮН-ИЙН ДАРГААС ХӨӨГДӨЖ, ТАМГАТАЙ АН-Д ГОЛОГДСОН С.ГАНБААТАРТ ЭЛСЭХ НАМ ҮЛДЭВ ҮҮ

Тэрбээр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших мөрөөдөлтэй. Гэвч  МАХН-аас гарсан тэрбээр одоо хуулийн хугацаанаас өмнө буюу 05 дугаар сарын 02-ноос өмнө Парламентад суудалтай аль нэг намд элсэхгүй бол мөрөөдөлдөө хүрэх боломжгүй болох юм. Түүний улс төрийн “намтрыг” хүргэвэл:

2015.12.29 С.Ганбаатар 2011 онд байгуулагдсан Хөдөлмөрийн үндэсний намд гишүүнээр элсэв.

2016.01.18  ХҮН-ын дарга болов.

2016.03.02 ХҮН-ын анхдагч гишүүд С.Ганбаатарыг ХҮН-ын даргаас хөөгдөв. Хөдөлмөрийн Үндэсний нам 2 хуваагдав.

2017 он. МАХН-ын гишүүн болж Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшив

2021 он 04.29. МАХН-ын гишүүнээс татгалзав

2021 он 04.29. “Тамгагүй” АН-ын гишүүнээр элсэв

2021 он 04.29. “Тамгатай” АН С.Ганбаатарыг гишүүнээр элсүүлээгүй гэв

УИХ-ын гишүүн,Тусгаар тогтнолын намын гишүүн асан, ХҮН-ын дарга асан, МАХН-ын дэд дарга асан С.Ганбаатар одоо аль намд элсэх дутуу вэ? Түүнийг гишүүнээрээ элсүүлж Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх улс төрийн хүчин Монголд үлдэв үү?

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (8)
  • энэ нөхрийн карьер конец фильма. Оюу Толгой анх ярьж олны анхааралд орсон. Ард түмний итгэлийг авч өнөөдрийн өндөрлөгт хүрсэн ч алтан загасны үлгэрээр нам ч үгүй, карьер ч үгүй, нэр ч үгүй хоосон хоцорлоо. Монголын ард түмний хайрыг даанч даасангүй дээ. Ковидоос илүү улс төрөө хөөгөөд хаа хүрэх бол доо. Естой гутамшиг юм даа.

  • С. Ганбаатарыг Овоо гайгүй гэж бодож байсан чинь үнэхээр новш амьтан байсан байна. Одоо нэг өдөр МАН-д орчихсон явахад гайхахгүйэ

  • Эрх мэдэл хувийн эрх ашгийн төлөө яахаас ч буцахгүй бэртэгчин.

  • Эх оронч сэтгэлтэй хүн боловч АЗ гүй хүн

  • Эхнэриинхээ нэр дээрх хөрөнгө тайлбарла! Улс төрөөс зайлуулах хэрэгтэй

  • Арай биш ээ. Ард түмний хүндэтгэлийг авч байсан юм. Уруу татагдахдаа амархан юмуу Одоо ч аз хииморь өөрөөс нь эргэжээ.

  • Ямар ч өөрийн гэсэн хатуу үзэл бодол байхгүй,тэгээд бөмбөг хаашаа өшиглөнө тийшээ л яваад байдаг ийм хүнийг бид ерөнхийлөгчөөрөө сонгож болох юм уу ........?

  • Ардчилсан нам мөхсөний шинж

Онцлох мэдээ