Зорилгогүй болж, моодноос гарсан өлсөгчид олны анхаарлыг татахын тулд гэр бүлийнхээ татан оролцуулж эхэллээ. АН-д элсээд ганц хоносон даруйдаа өлсөхөөр болчихсон “Босоо” С.Ганбаатар өчигдөр талбай дээр охиноо авчран, шоудсан бол АН-аас хөөгдсөн ч Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр үймээн дэгдээж эхэлсэн Н.Алтанхуяг гишүүн өнөөдөр эхнэр, хүүхдүүдээ авчрав. Хамгийн харамсалтай нь энэ бол гэр бүлийнхнийх нь хүсэл бус өлсөгчдийн сонирхлын дагуу өрнөж буй процесс бөгөөд тэд өсч яваа охин үрсээ нийгмийн сүлжээнд зураг хөрөгтэй нь дэлгэж, олон түмний амны зугаа болгож орхив. Нийгмийн сүлжээ хүчтэй хөгжсөн энэ үед хэн нэгнийг хүссэнээрээ яллаж, гутаан доромжилдог болсныг тэд мэдэхийн дээдээр мэдээд зогсохгүй, сошиал сүлжээнд бусдыг хэрхэн харлуулж, хэн ч биш болгож болдог хар технологийг ч андахгүй. Тэд өөрсдийн эрх ашгийг нэн тэргүүнд тавьсан болохоос үр хүүхдээ, тэднийхээ ирээдүйг огтхон ч бодсонгүй. Энэ бол С.Ганбаатар, Н.Алтанхуяг нар ямар эцэг вэ гэдгийг бүрэн илтгэсэн төдийгүй хүний эрхийг дээдлэх наад захын суурь мэдлэг, мэдрэмжгүйгээ бүрэн харуулчихав. Өсвөр насны охид аавыгаа санасан ч талбай дээр очиж, тал бүрээс зураг авахуулан, нийгмийн сүлжээнд царай, төрхөө дэлгүүлэн, элдвэр хэлүүлэхийг хүсээгүй бол яах вэ. Хэдийгээр үүнийг үр хүүхдээ санасан аавуудын хийсэн үйлдэл гэж зөвтгөн болох ч тэд сайн дураараа өлссөн, сайн дураараа үр хүүхдүүдээсээ өөрийгөө холдуулсан. Ингэснээрээ тэд харин ч эцэг, эхийнхээ хайр халамжид өсөх учиртай үр хүүхдийнхээ эрхийг зөрчсөн. Гэтэл тэдний хажууд амьдралын бас аргагүйн эрхэнд үр хүүхэд, ар гэрийнхнээсээ хол амьдарч буй олон мянган иргэн бий. Тухайлбал, дэлхий нийт цар тахалтай тэмцэж буй сүүлийн хоёр жилд ар гэрийнхнээсээ хол ажилладаг ч ээлж солих хугацаа нь сунасан тээврийн жолооч, тэр бүү коронавирусийн халдварын улмаас машины бүхээгт хоног төөрүүлж буй олон мянган жолоочийн дэргэд С.Ганбаатар, Н.Алтанхуяг нарын өлсгөлөнг зөвтгөх ямар ч үндэслэл алга. Эрх мэдэлд хүрэх эрх ашиг нь хангагдахгүй болохоор сайн дураараа өлсөж хэвтээ Н.Алтанхуяг, С.Ганбаатар нар ийнхүү хүний эрхийн мэдрэж тэг гэдгээ нотолсоор байна.
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250