...
...

24 цагт эмнэлгээс 491, гэрийн хяналтаас 574 хүн эдгэрлээ

Эрүүл мэндийн яамнаас өгсөн коронавирусний халдварын нөхцөл байдлын талаарх өнөөдрийн ээлжит мэдээллийг хүргэж байна.

(2021.05.17, 11:00 цаг)

Өнгөрөгч 24 цагт коронавируст халдварын 533 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд нийт халдварын тоо 49,175 болж байна. Мөн 2 хүн нас барж, нийт ковидын шалтгаант нас баралт 214 боллоо.

Шинээр бүртгэгдсэн тохиолдлыг задалбал

Зөөвөрлөгдсөн-0 (508)
Эмнэлгээс шалтгаалах-6 (143)
Улаанбаатарт-490 (43297)
Орон нутагт-37

Мөн хугацаанд 1065 хүн эдгэрч гарлаа. Эмнэлгээс 491, гэрийн хяналтаас 574 хүн эдгэрлээ. Ингээд Монгол Улсын хэмжээнд нийт эдгэрсэн хүний тоо 41.844 боллоо.

Өнөөдрийн байдлаар 4087 хүн эмнэлгүүдэд хэвтэн эмчлүүлж байна.

Хөнгөн-2100 (51.4%)
Хүндэвтэр-1378 (33.7%)
Хүнд-494 (12.1%)
Маш хүнд-115 (2.8%)

Харин гэрийн хяналтад 3009 хүн хөнгөн хэлбэрийн оноштой байна.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ