...
...

24 ЦАГТ: 349 тохиолдол нэмэгдэж, 7 хүн нас барлаа

Эрүүл мэндийн яамнаас өгсөн коронавирусний халдварын нөхцөл байдлын талаарх өнөөдрийн ээлжит мэдээллийг хүргэж байна.

(2021.05.18, 11:00 цаг)


Өнгөрөгч 24 цагт коронавируст халдварын 349 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд нийт халдварын тоо 49,524 болж байна. Мөн 7 хүн нас барж, нийт ковидын шалтгаант нас баралт 221 боллоо.

Мөн хугацаанд 877 хүн эдгэрч, улсын хэмжээнд эдгэрсэн хүний 42721 боллоо.

Шинээр бүртгэгдсэн тохиолдлыг задалбал

  • Зөөвөрлөгдсөн-0 (508)
  • Эмнэлгээс шалтгаалах-6 (149)
  • Улаанбаатарт-318 (43297)
  • Орон нутагт-25

Ковидын нэн хүнд хэлбэрээр нас барсан иргэдийн тухайд

  • 94 настай эмэгтэй: Улаанбаатарын голомтоос тавдугаа сарын 10-нд онош нь батлагдан, эмнэлэгт эмчлэгдэж байсан.
  • 61 настай эрэгтэй: Улаанбаатарын голомтоос тавдугаар сарын 12-нд онош нь батлагдан, эмнэлэгт эмчлэгдэж байсан.
  • 72 настай эрэгтэй: Улаанбаатарын голомтоос тавдугаар сарын 15-нд онош нь батлагдан, эмнэлэгт эмчлэгдэж байсан.
  • 51 настай эмэгтэй: Улаанбаатарын голомтоос тавдугаар сарын 17-нд онош нь батлагдан, эмнэлэгт эмчлэгдэж байсан.
  • 84 настай эмэгтэй: Улаанбаатарын голомтоос тавдугаар сарын 14-нд онош нь батлагдан, эмнэлэгт эмчлэгдэж байсан.
  • 81 настай эмэгтэй: Улаанбаатарын голомтоос дөрөвдүгээр сарын 26-нд онош нь батлагдан, эмнэлэгт эмчлэгдэж байсан.
  • 55 настай эрэгтэй: Орхон аймгийн голомтоос дөрөвдүгээр сарын 27-нд онош нь батлагдан, эмнэлэгт эмчлэгдэж байсан.

ШУУД ДАМЖУУЛАЛТ

 
 
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ