...
...

24 ЦАГТ: Халдварын 630 тохиолдол бүртгэгдэж, 5 хүн нас барлаа

Эрүүл мэндийн яамнаас өгсөн коронавирусний халдварын нөхцөл байдлын талаарх өнөөдрийн ээлжит мэдээллийг хүргэж байна.

(2021.05.24, 11:00 цаг)


Өнгөрөгч 24 цагт 5849 шинжилгээнээс коронавируст халдварын 630 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд нийт халдварын тоо 53.100 болж байна. Мөн хугацаанд таван хүн нас барж, нийт ковидын шалтгаант нас баралт 253 боллоо.

Ковидын нэн хүнд хэлбэрээр нас барсан иргэдийн тухайд,
 

  • 63 настай эрэгтэй: Дөрөвдүгээр сарын 03-нд онош батлагдан, эмнэлэгт эмчлүүлж байсан.
     
  • 59 настай эрэгтэй: Тавдугаар сарын 06-нд онош батлагдан, эмнэлэгт эмчлүүлж  байсан.
     
  • 56 настай эрэгтэй: Тавдугаар сарын 15-нд онош батлагдан, эмнэлэгт эмчлүүлж  байсан.
     
  • 88 настай эрэгтэй: Тавдугаар сарын 13-нд онош батлагдан, эмнэлэгт эмчлүүлж  байсан.
     
  • 62 настай эрэгтэй: Тавдугаар сарын 23-нд онош батлагдан, эмнэлэгт эмчлүүлж  байсан.

Сүүлийн 24 цагт эмнэлгээс 240, гэрийн хяналтаас 170, ний 410 хүн эдгэрлээ. Ингэснээр улсын хэмжээнд эдгэрсэн хүний тоо 46748 болж байна.

Хөдөө орон нутагт сүүлийн 24 цагт 49 тохиолдол шинээр бүртгэгдэж, орон нутагт бүргэгдсэн халдварын тоо 5496 боллоо.

 

Эрдэнэт-5

Увс-1

Завхан-2

Булган-14

Архангай-3

Говь-Алтай-4

Төв-3

Өвөрхангай-2

Сүхбаатар-15

ШУУД ДАМЖУУЛАЛТ

 
 
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ