...
...

“Хайрын хот”-д хамгийг татах олон шалтгаан бий

Нийгмийн хариуцлагаар манлайлагч “Эрхэт Монгол” групп 55 га газрыг хамарсан, 2224 айлын “Хайрын хот” дөрвөн улирлын хаус болон апартмент хорооллын шинэ төслөө албан ёсоор өнгөрөгч гуравдугаар сард эхлүүлэн, долоо хоногийн бямба, ням гаригуудад байнга нээлттэй өдөрлөгөө зохион байгуулж байна. Анх шав тавьж байснаас хойш ажил нь чамгүй явж, суурь бетон, газар шорооны ажил нэгэнт эхэлчихсэн бужигнаж байна. Хамгийн гол нь захиалагчдад зориулан, наадмын хямдрал зарлачихсан. Давхар захиалагчиддаа Турк улсын бренд буйдангийн сугалаа явуулж, азтнаа тодруулж байна.

 “Хайрын хот”-ын тухайд бол та бүхэн мэдэж байгаа. Энэ хотхон 2224 айлын багтаамжтай, нийслэлийн төв цэгээс 23 километр, Нисэхийн аюулгүйн тойргоос есөн километрт Улаанбаатар, Төв аймаг, Өлзийт хороолол гэсэн гурван замын уулзвар цэг, үргэлжийн нар тоссон эрүүл энгэр талд босгож байгаараа онцлог. Түргэний голын хөвөө, Айцын давааны өвөр бэлд бууриа зассан гэдгийг ч дахин онцолъё.

Тэр тусмаа орчин цагийн залуус машид ихээр сонирхож байгаагаас харахад “Хайрын хот”-д түмнийг татах олон шалтгаан байна. Төрөөс дагуул хот байгуулах шийдвэр гарч, улмаар ажил нь гараанаас гарч байгаа энэ үед энэхүү төсөл эхэлж байгаагаараа онцлог. Төр ч дэмжиж байна. Мөн Ерөнхийлөгчийн тэрбум мод тарих санаачилга дор иргэд, аж ахуйн нэгж бүр идэвх санаачилгатай ажиллаж байгаа энэ үед "Хайрын хот”-д 200 гаруй мянган мод сөөгийг тарьж ургуулна.

Уг төслийн орлогын гурван хувийг ногоон байгууламжид зориулна гэдгээ төсөл хэрэгжүүлэгчид дуулгана лээ. Үүнийг "Хайрын хот"-ын оршин суугчидтайгаа хамтран хэрэгжүүлэхээрээ бас л нэгэн онцлог болно. Хотын дуу чимээнээс ангид, цэвэр агаар, эрүүл хөрсөн дээр сүндэрлэх хороололд нийслэлчүүдээ урьж байгаа нь засгийн бодлого, ирээдүйгээ харсан бодлого гэдгийг ч дуулгах ёстой.

“Хайрын хот” нь хэдэн барилга бариад болчихгүй. Тэд Спорт цогцолбор, сургууль, цэцэрлэг, кино театр, үзвэр үйлчилгээ, худалдаа үйлчилгээний цогц шийдэлтэй байгуулахаар зурагласан дагуу ажил хийж байна. Цэнгэг агаар, эрүүл хөрсөн дээр, харуул хамгаалалтын нэгдсэн системтэй, ийм цогц шийдэлтэй хотхон барьж байгуулна гэдэг асар том бүтээн байгуулалт. Ихэнх байдлаас анзаарч байхад орон сууцаа барьсан ч сургууль нь байдаггүй. Эсвэл ногоон байгууламж нь байдаггүй. Сургууль нь байхаар цэцэрлэг нь байдаггүй гэх мэт асуудал тулгардаг. Тэр тусмаа нийслэлчүүдийн байнгын бэрхшээл болсон автомашины зогсоол хүрэлцдэггүй гэх мэтээр цогц шийдлээ олсон нь цөөн байдгийг надаар хэлүүлэх юун. “Хамгийн сайн сургууль бол гэрт ойрхон сургууль” гэдэг дээ.

“Хайрын хот”-д 2500 автомашины зогсоол байгуулна. Сургууль цэцэрлэгээс эхлээд бүхий л зүйлийг цогцоор шийдэх аж. Ямартай ч “Хайрын хот”-ын иргэн та хүүхдээ сургууль, цэцэрлэгт нь хүргэх гэж урт зам туулахгүй аж. Шинэ кино үзэхээр бол хотхондоо тухалж байгаад үзэж болох юм байна. Төсөл хэрэгжүүлэгчдийн зүгээс хэлэхдээ “Хайрын төглийг оршин суугчидтайгаа хамт байгуулахаас гадна залуу гэр бүлд аль болох уян хатан үнийг санал болгоно” гэж байсан.

Ногоон байгууламжийн хувьд яах аргагүй тодорхой хөрөнгө зарцуулж, хүн бүхний оролцоог бий болгож байж сая буй болдог эмзэг зүйл гэдгийг мэргэжлийнхэн ярьж байдагтай агаар нийлж байгаа хэрэг. Энд нэг зүйл бий. Өнөөдөр төрийн бодлого, шийдвэрийн дагуу Хөшигийн хөндийд 150 мянган хүн амтай дагуул хот байгуулахаар нэгэнт ажилдаа орсон. Өөрөөр хэлбэл нийслэл хот Хөшигийн хөндий тийш тэлж хөгжинө гэсэн үг.

Одоогийн байдлаар гэхэд Яармагийн гүүрнээс Хөшигийн хөндий хүртэл хоёр урсгал, зургаан эгнээ бүхий олон улсын стандартын 32.2 километр хурдны зам “Хайрын хот”-ын хаяа хормойгоор өнгөрч байгаа. Мөнхүү өнгөрөгч жил шав тавьсан 135.8 километр “Богдхан” төмөр зам Богд уулын өврөөр дамжин өнгөрнө. Ерөөсөө нийслэл хот маань энэ зүгт хөгжлийнхөө замаа нэгэнт нээж, гараанаас гарчээ.

Энэ стратеги дагуу бүхий л зүйл тэлж хөгжих нь нэгэнт ойлгомжтой болсон. Өнөөдрийн байдлаар Улсын архивын газар, Гадаадын иргэн харъяатын газар болон нийслэлийн төр захиргааны хэд хэдэн байгууллага Нисэхэд нүүж ирээд байгаа. Үүн лугаа адил зарим яам, төрийн агентлаг, газруудыг Хөшигийн хөндий тийш нүүлгэх үүрэг өгч, судлах ажлын хэсэг байгуулаад ажиллаж байна гэхээр эх орны маань нийслэл “Хайрын хот”-ын зүгт, энэ хотыг дамжин хаяа тэлж хөгжих нь тодорхой харагдана. Нөгөө талаар “Эрхэт Монгол” групп төрөөс явуулж байгаа бодлогод нийцүүлж, нийслэлийнхээ хүн амын хэт их төвлөрлийг сааруулахад онцгой үүрэг гүйцэтгэж байгаа нь том хариуцлага, улсынхаа хөгжлийг дэмжсэн төсөл болж байна гэдгийг ч дурдах хэрэгтэй.

Аливаа барилга байшин, орон сууцны хорооллын хэв маяг гэж бас нэг чухал зүйл бий. “Хайрын хот”-ын хувьд орчин үеийн минималист хэв маягтай, модерн болон классик интерьер засал чимэглэл хийхээр төлөвлөсөн. Үүнээс улбаалан загвар, талбайн өргөн сонголттойгоор гадна эрчим хүчний онцгой хэмнэлт, ашиглалтын зардал бага байхаар төлөвлөж байгаа нь юу юунаас чухал юм.

Энд би зөвхөн агуулга талаас нь дурдаад байгаагаас бус хэлбэр хийцийн хувьд бол ярих юм байхгүй. Орчин цагийн сонгодог бүтээцээр баригдана гэдгийг төсөл хэрэгжүүлэгчид тайлбарлаж байна лээ. Тэгэхээр 2224 айлын орон сууцны хорооллоос 1024 нь хаус, 1200 апартмент гэхээр нөхцөл боломжийн харагдана. Өөрөөр хэлбэл хаус авах боломжтой нь хаусаа, аппартмент сууцанд орох нь түүнийгээ сонгох эрхийг танд бүрдүүлж өгч байгаа хэрэг. Мэдээж хэрэг, хаусууд дотроо твин, мульт, таун гээд ангилалтайгаас гадна метрквадратын сонголт өргөн байгаа нь хэрэглэгчдийнхээ шаардлагад нийцүүлсэн хэрэг шүү дээ.

Нийслэл хот Айцын даваа, Түргэний гол, Бөхөгийн хөтөл цаашлаад Хөшигийн хөндий хүртэл тэлж хөгжих нь нэгэнт тодорхой болсон энэ цаг дор Түргэний голын хөвөөнөө босохоор зэхэж буй хороолол яах аргагүй газрын нүдийг олоод шавь тавьчихлаа. Нөгөө талаар “Эрхэт Монгол” группынхэн хэлснээ хийдэг, хэрэгжүүлснээ дуусгаж чаддаг хамт олон. Мөн хороолол дагасан, дагуулсан хөгжил яриад зогсохгүй. “Хайрын хот” өөрөө ялал жуулчлалын томоохон бүсэд бас хамаарахаас өөр аргагүй. Тухайлбал, Хөшигийн хөндийн тийш Майдар цогцолбор, Мунзуширын хийд гээд түүхийн дурсгалт газрууд жуулчдаа хүлээж буй.

Тэд энэ л “Хайрын хот”-ын замаар зорчих учраас жуулчдын үдлээд гарах нэг суурин газар энэ байж болох юм. Энэхүү хөгжлийн зургаас харахад жуулчид үдлэх цайлах боломж бас байна. Дашрамд дурдахад “Хайрын хот” төсөл энэ оны дөрөвдүгээр улиралд оршин суугчдаа хүлээн авна гэдгийг дуулгах ёстой.

Эх сурвалж: Өглөөний сонин

АЛБАН ЁСНЫ ФЭЙСБҮҮК ХАЯГ: Хайрын хот / Love city

БОРЛУУЛАЛТЫН АЛБА: 7777-9080, 9919-9080, 96969080

ОФФИС ХАЯГ: СБД-ийн 7-р хороо, 11-р хороолол, МУИС-ийн Экологийн боловсролын төвийн хойд талд “Жамух пропертис” оффис

ТӨСЛИЙН БАЙРШИЛ: Хан-Уул дүүргийн 14-р хороо, Нисэхийн аюулгүйн тойргоос 9 км-т, “Өлзийт” хороолол руу эргэх замын дэргэд, 

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ