Өнөөдөр Дэлхийн болон Монголын багш нарын өдөр тохиож байна. Энэхүү өдрийг тохиолдуулан БСШУЯ өнгөрсөн хичээлийн жилд ажлын амжилт, Хүүхэд бүрийг хөгжүүлэх их үйлсэд бусдыгаа хошуучлан ажилласан шилдгүүдээ тодруулан, тэдэнд хүндэтгэл үзүүлж, тэдний туршлагыг бусдад нь хуваалцах ажлыг зохион байгууллаа.
Хүндэтгэлийн ажиллагааны үеэр Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурь багш нарт хандан хэлэхдээ “ Шинэ зууны хөгжлийн түүхийг хамтдаа бүтээлцэж яваа боловсролын шинэчлэлийн түүчээ болсон багш нартаа баярын мэндийг хүргэж байна. БСШУСЯ нь боловсролыг нийгмийн тэргүүлэх салбар, багшийг хүний хөгжлийн тулгуур хүч гэх үзэл баримтлалд тулгуурлан багш нарын хөгжил, нийгмийн асуудалд онцгой анхаарал хандуулж, яамны бодлого, үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл, зорилт болгон ажиллах болно. Монгол улс байгалийн баялагаас илүүтэй Монгол хүний эрдэм боловсрол, шинжлэх ухааны мэдлэгт тулгуурлан тогтвортой хөгжих нь ирээдүйн эрхэм зорилт мөн. Энэхүү зорилтыг хангахад БСШУСЯ өнгөрсөн 50,90 гаруй жилийн амжилт ололтуудаа улам бататгаж шинэ нийгмийн шинэ бодлогыг хэрэгжүүлэхэд тэргүүлэх үүрэг гүйцэтгэнэ гэдэгтээ бид бүхэн итгэл төгс байна” гэлээ.
Мөн тэрээр Ш.Эрдэнэбатын ая, Ж.Бадраагийн үг “Багшаа дуулъя” дууг БСШУС-ын сайдын тушаалаар Монголын багш нарын сүлд дуу болгосныг энэ үеэр албан ёсоор зарласан юм.
Б.Алтжин
Эх сурвалж: Breakingnews.mn
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
тэртэй тэргүй багш нарын сүлд дуу. өөр хийх ажил, санаачлах зүйл алга уу?
Bagshaa duuliya. Baagshaa hundeliye Bagshdaa baigaa bolomjooroo mongo ogie Bagshaa arxiduuliya Bagshtagai uuya Bagshtaigaa xamt duuliya Baghaa duuluuliya
Айлаас эрэхээр авдраа уудал гэсэн үг бий. Бэлэн ийм сайхан үгтэй, аялгуутай дуугаа багш нарын сүлд дуу болгосон нь маш зөв, талархаж байна. АНархистүүдийн луйварчин дээрэмчдийн гар хөлнүүд их л давчдан, манай мүүнийхэн урьдчилаад ингэхгүй яав аа гэж харамсаж буй бололтой.
Тэнэг ч сайд болд доо. Боловсролоос алс хол хүн гэдгээ амнаас гарсан хий болгоноороо харуулах юм даа
Eooe yasan ih yum hiigee ve hunii hiij chadaagui yum hiisen bnshdee hahaha
ямар мундаг сайд вэ.ккккк.
Энэ дуу дуулагдсаар өдгөө 50 жилтэй золгож байна. Яах аргагүй багш нарын дуулал болж байгаа юм даа. Харин багш нарыг Төрийн албан хаагчийн 36 сарын тэтгэмжинд хамруулах хэрэгтэй ш дээ сайд аа.
Тэтгэмжийг нь хассан сүлд дуу
man-ynkhan yasan khelberdsen yumaar khuutsulddug yum be ?