Мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийн ур чадварыг дээшлүүлэх, олон улсын түвшинд хүргэх зорилгоор Мэдээллийн технологийн үндэсний парк, Азийн орнуудын мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийн шалгалтын зөвлөл /ITPEC/-тэй хамтран “Мэдээллийн технологийн инженерийн шалгалт”-ыг 25 дахь удаагаа 2016 оны 10 дугаар сарын 16-ны өдөр зохион байгуулах гэж байна.
Бүртгэл 10 сарын 14-ний өдрийг дуустал явагдах бөгөөд дараах хөнгөлөлтүүдийг үзүүлнэ. Үүнд:
Их, дээд сургууль болон нэг байгууллагаас 30 буюу түүнээс дээш шалгуулагч хамрагдвал 20%-ийн хөнгөлөлт эдлэх боломжтой.
МОSA-ийн гишүүн байгууллага болон инкубаторын компаниудын ажилчдад 20%-ийн хөнгөлөлт үзүүлнэ.
Шалгалтанд бэлтгэх сургалтанд хамрагдвал шалгалтанд үнэ төлбөргүй хамрагдана.
Бүртгүүлэхийг хүсэгчид дараах линкээр орж бүртгүүлнэ үү.
http://itpark.mn/itee/web/index.php
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250